АВТОБУСНЫ ЖОЛООЧИД ОСОЛ ГАРГАЖ 12 ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ

2017-01-03  

Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 59 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Тухайлбал : БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт Shaolin маркийн автобусны жолооч Д нь T.Prius  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн гэмтсэн.

БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ний H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж  зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?