АЛТАНХУЯГИЙН РЕЙТИНГ ЯАГААД ТАСРАЛТГҮЙ ДООШЛОХ БОЛОВ?

2017-01-03  

Санал асуулга эхлэхэд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн рейтинг 50%-д хүрч, дангаараа санал асуулгыг ээлжгүй тэргүүлж байсан цаг саяхан. Намынхаа Их Хуралд тэмцэгчийн байр сууринаас оролцож, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эвлэрэхгүй гэдгээ илэрхийлсэн үгээ хэлсэн нь олны анхааралд өртсөн. Тиймээс түүнийг дэмжсэн, нөгөө талаар АТГ-д дуудагдах болсон тул түүнийг өрөвдсөн. Энэ хоёр үзүүлэлт нөлөөлснөөс түүний рейтинг бусдаас тасархай дээгүүр байсан гэж шинжээчид дүгнэж байна. Тэгвэл, 7 хоногийн өмнөөс түүний рейтинг С.Эрдэнийнхтэй хамтдаа эрчтэй доошилсон. Одоо тэрбээр 15,6% хувьтай. Түүний ард 15,4%-тай Лу.Гантөмөр, 12,4%-тай Ж.Батзандан нар оржээ. Харин АН-ын генсек асан Д.Эрдэнэбатын рейтинг өсөж 16,5%-д хүрчээ. Долоо хоногийн өмнө рейтинг нь эрс унасан С.Эрдэнийн рейтинг харин сүүлийн өдрүүдэд огцом өсөж 40,6%-иар санал асуулгыг тэргүүлэх болжээ. Судалгааг эхэлж байхад, АН-ын даргын сунгаа хоёр Эрдэнэ буюу, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийн хооронд өрнөнө гэсэн таамаглалыг улс төрчид дэвшүүлж байсан нь үнэнд ойртжээ. Санал асуулгыг С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хошуучилж эхэллээ. Санал асуулга үргэлжилж байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?