ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДЛЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА.

2017-01-03  

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажиллаж эхэллээ.

Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 байгууламжийг Техникийн комисст хүлээлгэж өгсөн байна.

Улсын комиссыг Зам тээврийн хөгжлийн яам, МХЕГ, ОБЕГ, Сангийн яам, ИНЕГ, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл 57 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд техникийн комисс арванхоёрдугаар сарын 1-28-ны өдрүүдэд нисэх буудалд ажиллаж 924 зөрчил илрүүлснээс газар дээр нь арилгах боломжтой зөрчлүүдийг арилгуулжээ. Эдгээр зөрчлийн дийлэнхийг хаяг, таних тэмдэг тэмдэглэгээг дутуу хийсэн, нислэгийн зурвас, автомашины зогсоолын цас арилгаагүй зэрэг жижиг зөрчлүүд эзэлж байгаа гэдгийг гүйцэтгэгч талаас хэлж байна.

Мөн Шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч үйлчилгээний байгууламжтай танилцсан юм. Зорчигч хэрхэн бүртгүүлэх, шалган нэвтрэхээр хэрхэн нэвтрэх, ачаа тээшээ хэрхэн өгөхөөс эхлээд онгоцонд суух хүртэлх үйл ажиллагааг танилцууллаа. Ингэхдээ энэхүү үйлчлэх хүрээнд ямар дэвшилтэт ололттой талууд болон алдаа дутагдал байгаа талаар улсын комиссын гишүүд биечлэн танилцлаа. Мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комисс энэ сарын 11-ны өдөр хүртэл ажиллаж, санал, дүгнэлтээ боловсруулснаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Улсын комиссын дүгнэлт гарсны дараагаар холбогдох газрууд шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах хугацаа тодорхой болох юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?