МОНГОЛЫН АНХНЫ ШИЛДЭГ ЗАГВАР ӨМСӨГЧ Б.ШАТАРЦЭЦЭГ : МИНИЙ НЭЛЭЭН ХЭДЭН ОХИДООР ТОГЛОСОН БОЛОХООР БИ “ЦАГААН ШОНХОР”-ЫН Ч.ЭНХТАЙВАНД ДУРГҮЙ

2017-01-03  

Сайхан бүсгүйчүүд хэзээд олны анхаарлын төвд байдаг. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний манлайлагчид, шилдэг загвар өмсөгчид буюу загварын ахмад үеийнхэн  он цаг улиран одох тусмаа улам л үнэ цэнтэй болж байна.  Анх “Гоёл” наадмыг “Мода” нэртэйгээр зохион байгуулж байхад анхны шилдэг загвар өмсөгч, одоогийнхоор бол Топ моделиор шалгарсан Б.Шатарцэцэгийг энэ удаа бид нэлээдгүй сураг ажиг тавьсны эцэст уулзах болзоо тавьсан юм. Ясны сайхан бүсгүй сайхнаараа л байдаг аж. Зүс царай, бие галбир гойд сайхнаараа байгаа тэрбээр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Жаргалсайханы найдвартай ар тал. Өдгөө гурван сайхан хүүхдийн ээж болсон Б.Шатарцэцэг гоо үзэсгэлэнгээ хадгалаад зогсохгүй загварынхан дундаа боловсрол гойд сайтад тооцогддог, тэр хэмжээгээр залуу үеийнхэндээ хамгийн ихээр хүндлэгдэж ирсэн билээ. Хүсэл сонирхлоороо гольфийн сайн тамирчин болж, нам жимхэн амьдрахыг эрхэмлэдэг тэрбээр шулуун шударга яриа, үнэнийг үргэлж өчдөгөөрөө загварынхан дундаа Хатан хаан мэт өөрийн орон зайг бүрдүүлж, оршин тогтнож ирснийг үнэлэхгүй орхиж болохгүй. 

-Бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна. Ингэхэд Шатарцэцэг их содон нэр. Энэ сайхан нэр ямар утгатай вэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэе. Учир нь хүний нэр хувь заяаг удирддаг гэж сонссон юм байна?

-Энэ нэр их төвөгтэй /инээв/. Би айлын тав дахь хүүхэд. Намайг отголж байна гэж үзээд ийм нэр өгсөн шиг байна лээ. Социализмын үед эхний хүүхдүүдийнхээ нэрийг дүү нарт нь холбож, холиод өгдөг байсан даа. Миний хамгийн том ахыг Шатарпунцаг гэдэг. Тэр ахын маань нэрийг лам хүн өгсөн гэнэ лээ. Тэгээд л Шатарыг нь аваад ард нь Цэцэг залгаад эмэгтэйлэг болгоод өгчихсөн юм билээ л. Нэмж хэлэхэд эртний нэг хvчирхэг овог аймаг эхэндээ ийм нэртэй байсан гэж нэгэн эрдэмтний бичсэн номноос уншиж байсан юм байна. 

-Тэгээд отголсон уу, үгүй юу?

-Отголоогүй ээ. Араас нь гурав гараад ирсэн. Манайх найман хүүхэдтэй. Гэхдээ би дөрөв, таван нас хүртлээ эрхэлж амжсаан. Тэгээд л тэр чигээрээ эрхлээд өсчихсөн дөө.

-Та их эрх гэдэг нь одоо ч анзаарагдаж байна. Ингэхэд олуулаа өссөн юм байна. Олуулаа байх дуртай биз?

-Үгүй. Олуулаа өссөн хэрнээ би олуулаа байх тийм ч дуртай биш. Багаасаа өөрийн гэсэн ертөнцтэй хүүхэд байсан. Ээж, аав маань ч энэ үзэл бодол, байр суурь, өөрийн ертөнцийг маань эвдэхгүйгээр өсгөсөн л дөө.

-Танайхнаас танаас өөр загварын хүн байна уу?

-Байхгүй. Ер нь загварын хүн надаас өөр байхгүй дээ. Би бага байхын л өөр хүүхэд байсан гэж одоо боддог. Социализмын үеийн хүмүүс намайг гаж үзэл бодолтой, тэрслүү хүн л гэж хардаг байсан байх. Багаасаа л форм болсон хувцас өмсөх дургүй, тавдугаар ангиасаа эхлээд хуучин хувцсыг тайрч, янзалж, өөрчлөөд өмсчихдөг байж билээ. Сургуулийн формоо ч бас янзлаад арай ондоо цэнхэр, ногоондуу өнгөтэй плать дээр цагаан хормогч хослуулан 10-р ангиа төгсөж байсан удаатай. Ингээд л эрх чөлөө мандтугай гээд үсээ панк стилээр засуулж, өөрийн дуртай трендээр /80-аад оны гудамжны гэгддэг хэв маягаар/ хувцаслаж эхэлсэн дээ. Загвар дизайн, оёж урлахыг бүгдийг нь л өөрөө хийнэ дээ.

Үргэлжлэлийг People сэтгүүлээс хүлээн авч уншина уу.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хаха:зөзө 2018-07-07
цэцэгмаа:Ёстой мэдрэд дүнхүү авгай байна билээ. Өөрийгөө дөвийлгөх гээд ядчихсан 2018-07-07
эмээ:Яг эмээ бна хха. Одгэрэл хажууд нь охин нь юм шиг л........... 2018-07-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?