2-Р САРЫН 27 НД ЦАГААН САР БОЛНО

2017-01-03  

Цагаан сар дөхөөд ирэхээр зурхайчид хэдэн сарын хэдний өдөр золгох ёстой дээрээ маргадаг болоод удаж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд албан ёсоор Цагаан сарыг тэмдэглэхийг заагаад 4.1.3-т нь “Цагаан сар : билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3”-нд гээд тодорхойлчихсон байдаг.

Монголчууд шинийн нэгний өнгөөр тухайн жилээ шинжиж, мөрөө гаргаж, нарандаа залбирч, ураг садангаа  мэдэлцэн, хэн нь ямар явааг хардаг сайхан уламжлал, сүсэг бишрэлтэй ард түмэн юм. Гэхдээ энэ бүхэнд нь хэзээ шинэлэх вэ гэдэг туйлаас чухал.  Энэ л сэтгэхүй дээр нь бизнес хийж, өөрийн зурхайн номыг зарах гэж зурхайчид маргаан үүсгэдэг.

Энэ жил л гэхэд Гандангаас “Тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохиох хэвээрээ” гэж айлдлаа.  

 Харин “Монголчууд Цагаан сараа нэгдүгээр сарын 28-д тэмдэглэх ёстой”  Хубилай хааны “Цагийг мэдээлэх зурхай” буюу Монгол шар зурхай бол байгаль хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, монгол төрийн сонгодог зурхай учир үүнийг баримтлах ёстой гэж  Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай үзэж байна.

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27 буюу даваа гаригт тохионо гэж мэдээллээ. Ингэснээр бичин жилийн өвлийн адаг сарын битүүн хоёрдугаар сарын 26-ны өдөр таарч байна. Мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, ийнхүү хоёрдугаар сарын төгсгөлд цагаан сар болно гэж зурхайд буужээ.

Удахгүй гарах тахиа жилийн тухайд налгар сайхан жил байхыг ч Төв гандантэгчэнлин хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Амгалан тайлбарлахдаа  Тэрбээр “Монгол Улс төр нь хүлээн зөвшөөрсөн шашин, зурхайн тооллоготой. Төгсбуянтын зурхайг монголчууд өөрсдөө зохиож, цаг тооллогоо зурдаг.  Тиймээс түүхэн тэмдэглэлт өдөр, уул, хайрханаа тахих өдрөө ч зурхайтайгаа уялдуулан тодорхойлдог. Төр уул, усаа аргадах тахилгаа Төгсбуянтын зурхайг харж, товлодог. Зурхайч Л.Тэрбишийн зурхай, жилийн тодорхойлолт ч Төв гандантэгчэнлин хийдтэй уялддаг.  Бусад зурхайчид бол монгол бичгээр бичигдсэн урд зүгийн газар тариалангаа харж, бичсэн зурхайг хуулж, ярьж байна. Төв ганданы баримталдаг зурхайг буруутгах гэж буй бол үндэслэлтэй ярих хэрэгтэй” хэмээлээ.

Мөн төв гандангаас иргэдэд зурхайчдын мэдээлэлд автахгүйгээр төрийн барьж буй  баримтлал, Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайн ёсоор голчилж явахыг зөвлөж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ААС ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА?