ТӨРӨӨС ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗӨВ БОДЛОГООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

2017-01-04  

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.

Хөнгөн аж үйлдвэрийн өнөөгийн байдал болон цаашид хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээр 2000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 35.0 мянган ажилтан ажиллаж байна.

Дотоодын түүхий эдийн нөөцөд суурилсан боловсруулах үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхдээ түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатыг боловсронгуй болгох, тооноос чанарт шилжих, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлах зорилт тавин ажиллаж байгаа юм. 

Ноолуур үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээс гадна холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Монгол Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг олон жил ярьж, ажиллаж байгаа хэдий ч бодит үр дүн гарахгүй байгааг гишүүд шүүмжилж байна.

Энэ чиглэлээр олгогдож буй хөнгөлөлттэй зээл зохих эзэддээ хүрч, зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг нягталж байх нь чухал гэдгийг хэлж байв.

Жижиг дунд үйлдвэрлэл бол ажиллах хүчний багтаамж ихтэй, эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг тооцож төр засгаас зөв бодлогоор дэмжиж ажиллах нь хэрэгтэй гэж Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?