ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ДӨРВӨН ЧИГЛЭЛЭЭР ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-01-04  

Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар 2017 – 2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016–2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран ажиллах юм. Тухайлбал, Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатарын гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар өргөтгөхтэй холбогдуулан дулаан дамжуулах магистраль болон түүний хэрэглэгчдийн түгээх  шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх зэрэг ажлыг хамтран шийдвэрлэхийг тусгасан байна. Мөн Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд хорооллуудын цахилгааны эрчим хүчний хангамж болон “Их тойруу”  шугам сүлжээ, дэд станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр санамж бичигт тусгалаа.

“Улаанбаатар хот бол өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжсөөр байгаа хот. Үүнийгээ дагаад хотын дэд бүтэц, цахилгаан, дулааны шугам сүлжээг өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр бий болгох шаардлага гарч байдаг. Хотын өмнө тулгамдаж буй эдгээр асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран ажиллах санамж бичигт тусгаж өгсөн. Дулааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, шинээр барих, хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөх, цахилгааны шугам сүлжээг өргөтгөн нэмэх, чадлыг нь нэмэгдүүлэх зэрэгт дорвитой ажлуудыг хийх хэрэгтэй байгаа” хэмээн хотын дарга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?