ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨГ 1 САРД БАГТААН СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

2017-01-04  

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг гэмтээсэн хэрэг 2016 онд гарч тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж гэмт этгээдийг тогтоосон.

Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг анх бүтээн босгоход оролцож байсан Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, барималч Ж.Төмөрбаганаар удирдуулсан уран бүтээлчид хөшөөний эх загвар, утга агуулгыг өөрчлөхгүйгээр 2017 оны 1 дүгээр сард багтаан сэргээн засварлахаар ажиллаж байна.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?