ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМНААС 2017 ОНЫГ “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЖИЛ” БОЛГОЛОО

2017-01-05  

geree 1

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр харьяа байгууллагуудын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулах үеэрээ энэ тухай мэдэгдээд “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаараа танилцуулсан байна.

Тухайлбал,  иргэний нисэхийн салбарт хэд хэдэн зорилт дэвшүүлж, аймгуудын нисэх онгоцны буудлыг шинэчлэн өргөтгөх, агаарын замуудыг шинэчлэн тогтооход дэмжлэг үзүүлэхээс гадна олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн концессын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, нисэх буудлыг ашиглалтад оруулахад холбогдох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг томоохон арга хэмжээг 2017 оны төлөвлөгөөндөө тусгажээ.

geree 2

Мөн авто замын салбарт бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас харьяа байгууллагуудын удирдлагатай байгуулж буй 2017 оны үр дүнгийн гэрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 ажил тусгагджээ.

geree 3

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?