ЦЭРГИЙН НАСНЫХАН БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

2017-01-05  

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудыг энэ сарын 4-өөс эхлэн бүртгэж эхэллээ. Энэ жил цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн тухай хуулиуд батлагдсан. Энэхүү шинэ хуулиар 2017 оны цэргийн бүртгэлийг явуулж байгаа бөгөөд бүртгэлийг энэ сарын 20 хүртэл зохион байгуулах юм. Монгол  улсын 18-50 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаасан, хаагаагүй, өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгүүлнэ. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 08,30 цагаас 19,00 цагт амралтын өдрүүдэд 10,00-18,00 цагийн хооронд зохион байгуулна.

 

 

Эх сурвалж : БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?