ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫН МАТЕРИАЛЫГ ИРЭХ САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ АВНА

2017-01-06  

Анх удаа хувь хүн орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаан олголт авах боломжтой байдаг. 

Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авах юм. Үүний тулд та шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулна. Материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм. Бүрдүүлсэн материалаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй өгч болно.

Татварын тайлан гаргахад дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд : 

Иргэд татвар төлөгчийн иргэний орлогын татварын бүртгэлийн дэвтэр авах ёстой. Уг дэвтрийг өөрийн амьдардаг харъяа дүүргийн татварын албанаас авч бүртгүүлнэ. Татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үг авч татварын цахим системд нэвтрэн тайлангаа цахимаар илгээнэ. Тайлангаа хоёр хувиар гаргаж татварын албанд хүргүүлнэ.

Татварын хөнгөлөлт авах гэж байгаа бол дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд :

Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, орон сууцны хөнгөлөлт эдэлж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай. Ингэхдээ эх хувь болон хуулбарыг хамт авчирна. Хэрэв орон сууцаа зээлээр авсан бол банктай хийсэн гэрээний хуулбараа авчрах ёстой. Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт, худалдах худалдан авсан гэрээг мөн хавсаргах учиртай. 

Сургалтын төлбөрийн хувьд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд : 

Дэвтэр авч, цахим систем дэх нэр нууц үг, тайлангаа эх хувиар гаргана. Хүүхдийн төрсний гэрчилгээ байх ёстой. Мөн оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтыг хавсаргана. Хэрэв гадаадад суралцдаг бол дээрх бичиг баримтыг орчуулан авчрах ёстой.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?