ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧИД Б.АМГАЛАНБААТАРЫГ ТОМИЛЖЭЭ

2017-01-06  

Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогтын бүрэн эрхийн хугацаа дууссан учир түүний оронд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг томилсон байна.

Б.Амгаланбаатар нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Цагдаагийн дээд сургууль төгсөж баклавар, 2008 онд Монголын Үндэсний дээд сургуульд суралцаж эрх зүйн магистр, 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирд­лагын академи төгсөж удирдлагын мене­жер цол, боловсрол эзэмшсэн байна. 

Тэрээр 1993-2002 онд Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2002-2007 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2007-2008 онд Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, 2012 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, 2014-2015 онд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн прокуророор ажиллажээ. 

Харин Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарын оронд Д.Баярмагнайг томилжээ. Д.Баярмагнай нь прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн.

ЦЕГ-ын даргаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтөр томилогдсон. Тэгвэл Ө.Энхтөр оронд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Э.Идэрцогийг томилсон байна.

Э.Идэрцог нь өмнө нь Мөрдөн байцаах газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хэлтсийн дарга Сагсайгийн шагналаар Баярмагнай дэвшилээ баяр хүргэе 2017-02-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?