ҮС САЙХАН БОЛ ЗҮС САЙХАН

2017-01-06  

Зургийн тайлбар : Нийслэлийн орлогч дарга Баярхүү шагнал хүртсэн үсчидтэй хамт : Баруун гар талаас О.Мөнх-Очир, Төрөө, Өнөрбуян, Нийслэлийн орлогч дарга Баярхүү, Нямдаваа, Чинзориг, Гансүлд

Зөв үс засалт хүнийг үзэмжтэй харагдуулаад зогсохгүй, 5-10 насаар залуу сайхан харагдуулдаг гэж Сарнайх үсчний салоны мастер үсчин М.Мөнх-Очир онцоллоо. Анх үсчин, тогооч гэхээр л эмэгтэйчүүд л ажилладаг, ажиллах ёстой мэт ойлголт хуучирчээ. Түүгээр зогсохгүй энэ салбарын хөгжлийг эрчүүд тодорхойлох болсныг Нийслэлийн Тамгын газар, Харьяа яамнаас олгосон шагналын үйл ажиллагаа тодотголоо.

Салбарын тэргүүний ажилтнаар 6 үсчнийг шагнахад, Сарнайх салоны Мөнх-Очир тэргүүтэй үсчид маань зургуулаа эрэгтэй үсчин байж таарлаа. Шагнал авах үедээ Мөнх-Очир өөрийн багш Болдхуягийг дурслаа. Үнэхээр ч, эрэгтэй үсчидийг энэ салбар луу уруу татах суурийг тавьсан хүний нэг бол Smile cалоны үүсгэн байгуулагч Болдхуяг юм.

Түүнээс араас Ц.Хүрэлбаатар гэж үсчний нэр энэ ертөнцөд цуурайтах болсон. Болдхуяг, Хүрэлбаатар нар бол 1995 оноос хойш Монголын үс засах урлагийн зөвшөөрөгдсөн лидерүүд.

Тэдний араас олон чадварлаг шавь нар нь төрсөн. Хамгийн том амжилт бол Алтаншагай гэж залуу дэлхийн аварга боллоо. Тэр бол Vidal салоных. Evergood салоноос Балжинням, Пүрэвдорж нарын залуучууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна.

Олон улсын тэмцээн уралдаанд оролцдоггүй ч, Evergood салон, Сарнайх салоны үсчин, Болдхуягийн анхны шавийн нэг М.Мөнх-Очир мастер үсчин гээд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн олон чадварлаг залуусыг нэрлэж болно. Сайхан харагдахад, тийм их мөнгө төлж, косметик хагалгаа хийлгэх шаардлагагүй гэж М.Мөнх-Очир инээмсэглэн хэлэв. Энэ бол үсийг сайхан засаж, зүсийг сайхан харагдуулах увдис чадвартай хүний хэлэх үг.

 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Баяр хүргэё, Мөнхөө 2017-01-06
Болор:Үсчиддээ шинэ оны мэнд хүргэс 2017-01-06
Хишгээ:Баяр хүргэээё. Амжилт 2017-01-06
Зочин:Өөрийг чинь алдсан байсан. Сарнайх руу очиж үсээ засуулна уу 2017-01-06
Зочин:Хүний тэргүүнд хүрэх эрх гэдэг мундаг эрх үсчин та нарт л бий. Гайхалтай хүмүүс 2017-01-06
Zochin:Munkhochirtoo ushuu ikh ajliin amjilt husie, az jargal husie. Mundag shuu 2017-01-06
Bayara:Sarnaihiin Munhuudu amjilt. 2017-01-06
Naiz:Ulam ih amjilt hvsie andaa 2018-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?