МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО ЭЭЛЖИТ ИХ ХУРЛАА МАРГААШ ХИЙНЭ

2017-01-06  

Сайт, сошиал ертөнцийн эрин зуун ирсэн. Мэдээллийг 100% сайт, сошиалаас хүлээн авдаг цаг тун ойрхон ирснийг Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс гаргасан сүүлийн судалгаа илэрхийлж байна.

Яг одоогоор телевиз, сайт гэсэн дарааллаар мэдээллийг хүлээн авдаг болсон судалгааг мэргэжилтнүүд 2016 оны 12-р сард танилцуулсан. Уламжлалт хэвлэл буюу, өдөр тутмын сонины мэдээллийн орон зай улам хумигдсан бол, сайтын хувьд улам тэлсэн дүн гарчээ. Энэ нь, Монголын хүн амын дийлэнх нь ухаалаг гар утас барих болсон, фэйсбүүкийг өргөн хэрэглэх болсонтой холбоотой гэдгийг судлаачид онцоллоо. Сошиал ертөнц бол ирж буй цаг. Тиймээс ч энэ давалгаа улам нэмэгдэнэ гэсэн таамаг бий. Яг одоогоор, Монголд нийтдээ 600 гаруй сайт, сайтын 4 байгууллага үйл ажиллагаагаа явуулж буй гэсэн мэдээлэл бий. Тэр дундаас хамгийн анхны, хамгийн олон гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн, хамгийн хүчирхэг холбоо бол Монголын сайтын холбоо гэж мэргэжил нэгт нөхдүүд нь үнэлдэг. Эгнээндээ 200 гаруй сайтыг нэгтгэсэн Монголын сайтын холбоо маргааш ээлжит Их Хурлаа хийхээр товложээ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд "zaluu.сом"-ын эзэн Х.Мандахбаяр тус холбооны ерөнхийлөгчөөр амжилттай ажиллаж ирсэн байна. Control.mn мэдээллийн сайтын хувьд 2016 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн он болсон. Мөн тус холбооны халуун ам бүлд нэгдэж, хамгийн отгон гишүүн болсон байна.

 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?