АЛТАНХУЯГ ТА ТАЙЗ РУУ МАЦАХАА ЗОГСОО, ҮЗЭГЧИД ТАНИАС УЙДЖЭЭ...

2017-01-06  

Энэ Н.Алтанхуяг гэгч нөхөр эх оронч, шударга иргэн мэт царайлан, би ч ерөнхийлөгчид нэр дэвшинэ, би ч намын дарга болно, би их шударга хүн, эх оронч хүн байгаа юм гэж үе үе мэдэгдэл хийх болов. Хийсэн үйлдлийг нь шалгаад ирэхээр үнэхээр сандарч байна даа. Цаад учрыг нь тунгааж цөхөх юм алга. Энэ бол түүний ялаас мултрах гэсэн башир арга.

Тийм л шударга, тийм л эх оронч байсан юм бол Монгол улсын Засгийн тэргүүн, Засгийн газрын ерөнхий сайд, эрх баригч намын дарга байхдаа одоо "донгодоод" байгаа зүйлээ амьдралд нэвтрүүлж байхгүй яасан юм бэ? Эрх мэдэл, албан тушаал танд багадаагүй шүү дээ. 2012 оны сонгуулиар ардчилсан төрийг байгуулна, шударга ёсыг тогтоож, авилга хээл хахуулийг таслан зогсооно, улс шиг хөгжиж, хүн шиг амьдарна гэж байж л төрийн эрхэнд та гарсан, Таныг дэмжсэн шүү дээ. Олонхи болоогүй ч, олуулаа болсон шүү дээ, Та нар. Тэгээд юу болов? Та одоо юундаа гомдоллоод эхлэв? Таныг шалгаад, асуудалд ороогдоод ирэхээрээ ардчилагч, шударга эх орончийн дүрд тоглохоор Та гэнэт шийдлээ гэж үү? Гэхдээ та өөрөө шударга байж чадсан билүү ? гэж асууя.

Ганц жишээ татахад, та ерөнхий сайд болонгуутаа өөрийн дотнын нөхөр Б.Ариусанг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар 2012.11.30-ны томилсон. Түүнээс хойш 4 сарын дараа буюу 2013 оны 3-р сарын 20- ны өдөр Б.Ариусанг ТЕГ-ын дэд даргаар хууль бусаар томилогдсоныг Монгол улсын Цэцийн хуралдаанаар авч хэлэлцэх тов гармагц өмнөх өдөр нь (03.19-ний өдрийн) ерөнхий сайд Та өөрийн захирамжаараа дэд даргаас нь чөлөөлж байсан. Тэгсэн хэрнээ, тоглоом хийж байгаа юм шиг, яг хоёр сарын дараа ТЕГ-ын даргаар нь Б.Ариусанг томилсон. Та шударга ёсоор ингэж л тоглож байлаа шүү дээ. Та Монголын Тагнуулын байгууллагын удирдлагаар дураараа тоглохын зэрэгцээ, тус байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсгэж байсан гэмтэй.

2014 оны 6-р сарын 20-ны өдрийн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (нээлттэй) дээр “эдийн засгийн яаманд тагнадаг, чагнадаг төхөөрөмж илэрсэн” гээд л улс орны аюулгүй байдлын төлөө тусгайлсан чиг үүрэг хүлээсэн байгууллагын үйл ажиллагаанд илэрхий саад хийсэн, Монгол төрийн хуулиудыг үл тоомсорлосон үйлдлийг гаргаж байсныг манай холбооноос эсэргүүцсэн. "Хуулийг дээдлэх нь нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Монгол улсын Үндсэн хууль, Тагнуулын байгууллагын хууль гээд Монгол төрийн хэд хэдэн хуулийн заалтыг Таны бие зөрчсөн тул , энэ асуудлыг хянан хэлэлцэж, таны гаргасан алдаатай, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч, Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд бид хандаж байсан. Таны алдаатай олон шийдвэрийн зах зухаас нь дурдаж байна. Яагаад гэвэл, бидэнд ой санамж байна.

Санахад, Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн 2015 оны 8-р сарын 10-ны өдөр батлахад Та, өөрийн гар хөл бологсдын хамт лоббидож, нөгөө авилгал, хээл хахууль, эх орноосоо урвасан, төрийн нууц задруулсан зүйл ангиар шийтгэгдэн ялаа эдэлж байгаа болон шалгагдаж буй олон арван (ойролцоогоор 70 орчим хүн) гэмт этгээдүүдийг чөлөөлж авах гэж улайрч байсан. Цаг хугацаа тийм ч их холдоогүй, түүх мартагдах болоогүй гэдгийг танд сануулахад илүүдэхгүй бололтой.

Харин ч манай холбоо дангаараа биш, нэжгээд төрийн бус байгууллагууд нэгдэж, УИХ, Ерөнхийлөгчид өргөх бичиг, шаардлага өргөн барьж байж Өршөөлийн хуулинд хэсэгчилсэн хориг тавиулж байсныг түүх гэрчилнэ. Цаг тухай бүрд нь манай холбоо дээрх мэдээллийн дэлгэрэнгүй баримтыг холбооныхоо сайт дээр бүрэн эхээр нь тавьж байсан. Одоо ч харж болно. Зүгээр л, Алтанхуяг та өнөөдөр гэнэт нэг их эх оронч, шударга хүн болж харагдах гэдэг хоосон жүжгээ, жүжиглэлтээ зогсоо. Танд хандаж хэлэх үг бол - "Одоо хангалттай. Таны хэн байсныг, юу хийж байсныг таны үйлдлээр чинь тогтоочихсон. Залуучуудад зайгаа тавьж өг. Албан тушаалд дахин бүү шуна. Урьд хийсэн нүгэл чинь хангалттай. Гэм буруугаа үүрээд явдаа". Ингэж л хэлье.

Та хоёр нүдтэй бол, бидэнд түм буман нүд байна. Түм буман нүд худал харна гэж байдаггүй юм. Таныг дахин албан тушаал өөд санаархаагүй бол Таныг өмнө нь ерөнхий сайд, намын дарга хийж байгаагүй бол энэ захидлыг Танд хаяглах шаардлагагүй байлаа. Таныг жүжгээ зогсоо гэж хэлье. Таныг тайзан дээрээс нэгмөсөн буулгасан. ҮЗЭГЧИД ТАНИАС УЙДЖЭЭ.

 

 

Загдын ДҮҮРЭНБИЛЭГ (Тусгай албаны бэлтгэл хошууч)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dorj :Yg vnen mongold shudraga irgediin tvm buman hvd haraataogaa bgaa 2017-01-06
Tuul:Altankhuyg shorondoo suu 2017-01-07
Баяр:Оюутаны байрны ны хийж байсан нөхрийн мөрөөдөл 1-2 өрөө байр байсан юм. Ардчилал гэгч гарч ирэхэд алдах юмгүй Алтанхуяг,Элбэгдорж шиг нөхдүүд улайран дайрсан. Алтанхуягаа 1-2 өрөө байр байтугай болчихлоо,одоо дуугай л зайлаад өгөөч. Шоронд орж ,бүх луйвардсан хөрөнгөө алдаж,алийгаа алдмаар бна уу. Чамайг сайн мэднэ нөхөр минь. Одоо дуугуй л улс төрөөс холд. Тэр нь чамд тустай. 2017-01-07
Баяр :Оюутны байрны багш хийж байсан нөхөр( орон гэргүй) 2017-01-07
zochin:Duurenbileg guai ta henii zahialgaar bicheed bna Altanhuyag shig hun turd ih heregtei bna uuriin teneg bodloo bitgi bu****d tulgaad bai za yu tenegee 2017-01-07
zochin:Altanhuyag shig ih ajil hiisen erunhii said baihgui Altanhu****g demjij bna ta nar chini yahaaraa dandaa hun muulj bdag yam be 2017-01-08
zochin:Altanhuyag shig ih ajil hiisen erunhii said baihgui Altanhu****g demjij bna ta nar chini yahaaraa dandaa hun muulj bdag yam be 2017-01-08
zoogii:дүүрэнбилэггуай та хүний амаар, хүний ухаанаар, хүний хөл гар болж, хүнийг гүтгэхээ боливол зүгээр харагдахы. та энэ алтанхуяг гэгч этгээд юу хийснийг мэдэх ёстой. шинэчлэлийн засгийн газар монгол улсад ардчилал гарсанаас хойш хийж байгаагүй их бүтээн байгуулалтыг хийсэн гэдгийг мэдсугай. мэдрэл чинь муудаагүй бол оюунсанаандаа тунгаа. одооны засгийн газрыг хар юугаа хийж байгаа юм. бие биенээ муулж юм болоход нөгөө намруугаа чихиж, арга залиа хайж байхы. энэ арга заль хайж байгаа нь өөрсдөө яаж их мөнгө идэх вэ гэсэн бодолтой байна. энийг тунгаа. хүн идэж болно. идсэн шигээ ихийг бүтээх хэрэгтэй. алтанхуяггуай тэгжил ажилласан. хэн гарсан иддэггий. та ерөнхий сайд байсан бол мөн адилхан би ч байсан бол мөн адилхан. УИХ-ын сонгуулийг хар 1 санал 30000-60000 хүрсэн тэрнийг хар. ардчилсан нам хэзээч мөнгөөр гарч үзээгүй. 2017-01-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?