"ХӨГЖЛИЙН БАНК"-ЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

2017-01-06  

Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хууль бус үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нягтлаад багагүй хугацаа өнгөрч байна. Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон. 

Тэгвэл ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн Цагдаагийн газар хэлтсийнхэн багтан ажиллаж байна. Хэргийг баримтжуулах гол зүйл нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл буй эсэхийг тогтооход АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх юм байна.

Уг хэрэгт холбогдсон хүмүүс нийлж, албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулан, бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь АТГ-ынхны шалгалтын явцад ил болоод байгаа билээ.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай ч энэ заалтыг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХ-аас батлаагүй, хэлэлцээгүй төслийг санхүүжүүлж байсан нь нэгэнт тодорхой болсон байна. 

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?