“ГАНДАН БОРОО” ГЭХ Ч.БАТХУЯГ, СЭЛЭНГИЙН У.БААТАРЖАВ НАРЫГ БАРИВЧИЛЖЭЭ

2017-01-06  

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаад сураггүй болсон “Гандан бороо” хочтой Ч.Батхуягийг цагдаагийнхан өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан. Тухайн үед тэрээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд шинжилгээгээр “мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсний зэрэгцээ гэрээс нь тухайн хар тамхи гарсан байдаг. Түүнд дээрх хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа цагдан хорьсон бөгөөд шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй болжээ. Тиймээс цагдаагийнхан эрэн сурвалжилж өнөөдөр байгаа газрыг нь тогтоон Тусгай ажиллагааны газрын ажилтнууд баривчиллаа.

Мөн өнөөдөр Сэлэнгийн гэж алдаршсан У.Баатаржавыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги рүү Тусгай ажиллагааны газрынхан хүргэж, цагдан хорилоо. Түүний дүү “Доён” хэмээх У.Болд өнгөрсөн зун Хан-Уул дүүргийн нутагт, Туул голын эрэг дээр зэвсэг хэрэглэн танхайрсан хэрэгт холбогдсон. Улмаар ах нь Туул голын эрэгт мөн л хүмүүсээр хий буудуулж, цагдаад хуурамч дуудлага өгч төөрөгдүүлсэн байдаг. Мөн нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилан мэхэлж авч, мөнгөө буцаан авах гэсэн хүмүүсээ дарамталсан хэрэгт тус тус буруутгагдаж байгаа юм.

Эндээс үзэхэд эрүүгийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан хүмүүстэй цагдаагийн байгууллага ширүүхэн тэмцэж эхэллээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
chuuka:gandan boroo gegch n evropiin olon orond olon mongolchuudiig nutag 1 tnee deeremdej xutgalsan uudgui **** daanch mongoliin xuuli gadaadad garsan xergiig toodoggui ym bna 2017-01-06
зочин:шууд устгал хийх хэрэгтэй 2017-01-07
irgen:Amjihgui de tsagdaa nar 2017-01-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?