ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛИЙГ КУБА УЛСАД ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2017-01-07  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буйд нь Ерөнхий сайд баяр хүргэж, хоёр орон газар зүйн байршлын хувьд алс хол оршдог ч орчин үеийн техник технологийн ачаар бид ойр ажиллах, иргэд хоорондын харилцаа өргөжих боломж бий гэж дурдлаа.

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион, Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно гэлээ.

Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтой гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?