Нүүр   /  

3500 ТӨГРӨГӨӨР МАЛЧДАД НӨӨЦИЙН ӨВС ӨГНӨ

2017-01-07  

2016 оны мал, тэжээвэр амьтны тооллогод 323,6 мянган толгой мал тооллогдсон бөгөөд хонин толгойд шилжүүлсэнээр 660,1 мян.толгой мал өвөлжиж хаваржина. Үүний 0,09 мянган тэмээ, 16,9 мянган адуу, 48,9 мянган үхэр, 161,9 мянган хонь, 95,8 мянган ямаа тооллогдож, 12 хувь буюу 35317 толгой малаар нэмэгдэн 5 төрөл дээрээ өссөн байна. 

Үүний 0,09 мянган тэмээ, 16,9 мянган адуу, 48,9 мянган үхэр, 161,9 мянган хонь, 95,8 мянган ямаа тооллогдож, 12 хувь буюу 35317 толгой малаар нэмэгдэн 5 төрөл дээрээ өссөн байна. 

Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 21.4 тонн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд дээрхи нөөцөөс 7 тн хивэгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тараан олгов. 

Нөөцөд 3,825,000 төгрөгийн шатахуунаас Аймгийн өвөлжилтийн комиссын хурлын шийдвэрээр 1,790,0 мянган төгрөгийн шатахуун, 400 ширхэг, элгэвч, нэмнээ, 90 ширхэг бээлий мөн Удирдлагуудын холбогдох утасны жагсаалт, Аймгийн Улаан загалмайн хорооноос 20 боодол ахуйн хэрэглээний эд зүйлс, 7 хоногийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сонин тараасан байна.

ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн өвс тэжээлийн агуулахад байгаа өвсний хорогдлыг тооцож, 4600 боодол өвсийг Аймгийн өвөлжилтийн комиссын хурлын шийдвэрээр хуваарь гаргаж сумдад 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тараах ажлыг зохион байгуулж эхэллээ. Өвсний нэг бүрийн үнийг 3500 төгрөгөөр тооцон малчдад худалдан борлуулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?