ӨНГӨРСӨН ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БУУРЧЭЭ

2017-01-09  

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу 7,8-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 547 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 6 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

СХД-ийн нутаг Толгойтын зам, Нарангийн гол 42 дугаар сургуулийн баруун замд Эрдэм транс ХХК-ны H.Aerocity маркийн авто машины жолооч Б нь замын хажуу руу орж зорчигч 55 настай эмэгтэй Н, 14 настай эмэгтэй А нарын 2 хүн гэмтээсэн байна.

СХД-ийн нутаг Баян хошууны зам, Хилчин хотхоны зүүн урд уулзварт T.Aliion  маркийн авто машины жолооч Б нь T.Prius  маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 03 настай эрэгтэй Г, 12 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтжээ.

2016 онд улсын хэмжээнд  гарсан гэмт хэрэг 1782 бүртгэгдэж осол хэргийн улмаас 479 хүний амь нас хохирч, 1247 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан гэмт хэрэг -11,3%, амь нас нь хохирсон хүн -13,8%, гэмтсэн хүн 9.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг авч үзвэл жолооч 159, явган зорчигч 151, тээврийн хэрэгслээр зорчигч 169 үүнээс орон нутаг жолооч 136, явган зорчигч 67,  тээврийн хэрэгслээр зорчигч 149 тус тус бүртгэгдсэн байна.

Гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн, бусдадаа хүндэтгэлтэй хандан аюулгүй байдлаа сайтар хангаж  анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?