Нүүр   /  

СЭЛЭНГЭ АЙМАГ 2016 ОНД МАЛЫН ХОРОГДОЛ БАГАТАЙ, ТОО ТОЛГОЙ НЬ ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ ГАРЧЭЭ

2017-01-09  

Аймгийн хэмжээнд нийт 1 сая 599 мянга 700 тоо толгой мал тоологдсоноос 33%-ыг ямаа, хонь 47%-ыг адуу 6%, үхэр 14%-ийг эзэлж байна, тоогоор нь авч үзвэл 2016 онд үхэр 16444 толгой буюу 7,9% аар, адуу 11386 буюу 13,8% аар, тэмээ 39 толгой буюу 8,0%-аар хонь 62417 толгой буюу 9,1 %-аар ямаа 50724 тоо толгой буюу 10,5%-аар тус тус өссөн үзүүлэлт гарсан бол нийт 4426 малчин өрх тоологдсоноос Сүхбаатар суманд 119 малчин өрх байна гэсэн судалгаа гарчээ.

2016 оны байдлаар нийт 141,000 толгой буюу 9,6%-аар өссөн үзүүлэлт нь урд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт юм. Малын тоо толгойг сумдаар авч үзвэл

Сүхбаатар сум 19367,

Алтанбулаг сум 46758,

Баруун бүрэн сум 180486,

Баянгол сум 148862,

Ерөө сум 76149,

Жавхлант 95011,

Зүүнбүрэн 72901,

Мандал 113820,

Орхон 106038,

Орхонтуул 216060,

Сайхан сум 97064,

Сант 81219,

Түшиг 50423,

Хүдэр 34925,

Хушаат 76843,

Цагаан нуур 159718,

Шаамар 23836  тоо толгой мал тооллуулсанаас Орхонтуул сум 216,060 буюу хамгийн их мал тоолуулсан сум болжээ. Аймгийн хэмжээнд 1000-аас дээш толгой малтай 182 өрх айл тоологдсон үзүүлэлттэй тус тус гарсан байна.

 

 

Д.ТУУЛ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?