ӨНӨӨДӨР WIKIPEDIA МЭНДЭЛСЭН ӨДӨР

2017-01-10  

Wikipedia нь интернэтэд суурилсан дэлхийн хамгийн том лавлах толь болоод байна. 2001 оны энэ өдөр Wikipedia анх мэндэлжээ. Wikipedia сайтыг АНУ-ын “Викимедиа” сан эзэмшдэг байна. 16 жилийн өмнө анх нээгдэхдээ Nupedia хэмээх англи хэл дээрх санхүүгийн шинжээчдийн цахим лавлахын нэг хэсэг болон гарч ирээд тав хоногийн дараагаас бие даасан сайт болон ажиллажээ.

Nupedia-г Ларри Сэнгер, Жимми Уэльс нар 2000 онд үүсгэн байгуулж байжээ. Nupedia нь сайт хэмээн тооцогддогүй байсан бөгөөд санхүүгийн шинжээчид өөрсдийн бичсэн өгүүллийг илүү сайжруулах зорилгоор байгуулагдсан төслийн үр дүн байжээ. Nupedia 2003 онд хаагдах хүртлээ эцэслэн бичигдсэн 25, сайжруулах шатанд явж байсан 74 өгүүлэлтэй байжээ.

2013 оны арванхоёрдугаар сард ЮНЕСКО-гоос Wikipedia-гийн үүсгэн байгуулагч Жимми Уэльсийг Нильс Борын нэрэмжит Алтан медалиар шагнасан бөгөөд түүнийг “бидний амьдарч буй зууны харилцан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг” болсон хэмээн үнэлсэн.

2016 оны зургадугаар сарын байдлаар Wikipedia нь 295 хэл дээр  40 сая мэдээлэл агуулж байна. Энэ нь дэлхийн хамгийн их хандалттай таван сайтын нэг юм. Хүссэн хүн нь орж мэдээлэл нэмж, хасч, бас залруулж болдог байна. Мөн улс орнууд өөрсдийн төрөлх хэл дээр үүсгэх боломжтой байдгаараа  Wikipedia нь хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн баялаг сантай лавлахад тооцогдож байна.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?