КАЗИНО БАЙГУУЛСАН НӨХЦӨЛД УЛСЫН ТӨСӨВТ 74-130 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРӨХ ТООЦООГ ГАРГАСАН БАЙНА

2017-01-10  

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөрийн хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан юм. Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэхээр тусгажээ. Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх юм байна. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заасан байна.

Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа юм. Казино байгуулагдсанаар аялал жуучлал нэг сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ. Эрх баригчид Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндсөн билээ. Тиймээс өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуульд Ажлын хэсэг байгуулсан нь энэ юм. Ажлын хэсгийг Л.Энхболд гишүүн ахалж, Л.Энхболд, Н.Учрал нарын гишүүд ажлын хэсэгт багтсан байна.

Казино байгуулсан нөхцөлд жилд манай улсын төсөвт 74-130 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог тухайн үед гаргасан байв. Ажлын хэсэг уг хуулийн төслийн талаар АН-ын бүлгийн гишүүдээс саналыг нь сонсох юм байна. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Irgen:Menge oloh um genee .gorid 2017-01-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?