“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-ИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2016 ОНД 1.8 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

2017-01-10  

“Эрдэнэс Таван Толгой” компанийн нүүрсний экспорт 2016 онд 1.8 дахин нэмэгдсэн байна. Тус компани 2016 онд нийт 7.65 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь 2015 онд 4.2 сая тонныг экспортолсонтой харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн дүн болжээ. “Эрдэнэс Таван Толгой” компани II улиралд нэг тонн нүүрсийг уурхайн аман дээрээс 24.4 ам.доллар, III улиралд 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллараар борлуулж байсан бол  

“TTJVCo” компанитай дахин хэлэлцээ хийсний дүнд 12 дугаар сараас эхлэн нэг тонн нүүрснийхээ үнийг 50 ам.доллар болгожээ. Харин 2017 он гарсаар нэгдүгээр сарын 9-ны байдлаар тус компани 180 мянга 400 тонн нүүрс экспортлоод байна.

Нүүрсний үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонн тутмыг нь 59.3 ам.доллараар борлуулж эхэлжээ. Оны эхний улиралд энэ үнээ өөрчлөхгүй аж. Үүнээс гадна “Эрдэнэс Таван Толгой” компани нүүрс худалдах сонгон шалгаруулалтыг таван өдрийн хугацаатай зарлаад байна.

Өөрөөр хэлбэл, Таван Толгойн баруун Цанхийн нүүрсийг худалдан авах сонирхолтой компанид үнийн санал, сар бүрийн худалдан авалтын хэмжээ болон тээвэрлэлтээ хэрхэн шийдвэрлэх зэрэг саналуудаа хүргүүлэх юм.

Мөн гэрээ байгуулах эрхтэй болсон компани нь ажлын тав хоногийн дотор урьдчилгаа 30 хувиас доошгүй төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

Үүнээс өмнө “Эрдэнэс Таван Толгой” компани Таван Толгойн Цанхийн баруун уурхайд уулын ажил, өрөмдлөг тэсэлгээ хийх болон нүүрс ачилтын үйлчилгээ үзүүлэх компаниудын дунд тендер зарласан бөгөөд одоогоор есөн компани бүртгүүлээд байгаа аж.

Компаниуд нэгдүгээр сарын 23-ны дотор саналаа хүргүүлэх юм.

“Эрдэнэс Таван Толгой” компани баруун Цанхийн нүүрсийг олборлож эхэлсэн бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард “Эс Жи Эс”, “Хишиг арвин”, “Моннис” компани нэгдэл болж, баруун Цанхид олборлолт хийж эхэлсэн байна.

Түүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд буюу ойролцоогоор ирэх хоёрдугаар сараас өмнө 1.1 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа талаар “Эрдэнэс Таван Толгой” компаниас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?