МОНГОЛ УЛС УТААГ ГАМШИГ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

2017-01-10  

Монголын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдаж, утааг гамшгийн байдалд хүрсэн гэдгийг эцэслэн зөвшөөрлөө.

Өнгөрсөн 10 гаруй жил, 3 парламент, түүний засгийн үед утаатай тэмцсэн олон ажил цаасан дээр үлдэж, хөрөнгө мөнгө нь зарагдаж дуусчээ. Гэвч утаа багассангүй, харин ч гамшгийн байдалд хүрснийг нэгэнтээ зөвшөөрлөө. Гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэсэн нь зоригтой алхам болсон ч, иргэд бас бэлэн биш байгааг гүйцэд тооцож чадаагүй сул тал ажиглагдсан байна. Тэгэхээр нүүрс түлэхийг нь шөнөдөө зогсоож, цахилгаан хэрэглээг нь нэмэгдүүлэх боломжоор иргэдээ дэмжих бас нэгэн асуудал нэмэгдлээ. Уул нь нүүрс түлэхээ шөнөдөө хязгаарлавал, утааг 30-40 хувиар буулгах бодит тооцоо бий ажээ. Бий болгосон таатай нөхцөлийг ашиглах эдийн засгийн нөхцөл гэр хорооллынхонд 100% алга гэж мэргэжлийнхэн дүгнэлээ. Гэвч энэ жилийн зөв санаачилга хамгийн зөв, бодитой шийдвэр байсан гэдгийг амьдрал өөрөө харуулна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зуухтай Айл бүрт 15 сая төг-ийн татвар ногдуул:бээжингээ даруй 6-8 дахин их хор учруулж 15 жил болсон хойно нь сая төр засгийн тэргүүнүүд нь мэдэрч ҮАБЗ гэгдэх тоглоомын газраа хуралдуулжээ. Үнэхээр үхээр маанголууд мөнөөс мөн . Хэдэн зуун, мянган нярай, хөгшидийн амь насаар наадсны эцэст сая л нэг юм. өнгөрсөн.. борооны хойно цув нөмрөх... УБ-чуудыг өвч хуучтай болгон, олон өтгөс нялхасын амийг 20 жилийн турш авч буй гэр хорооллынхон нэг юм бодох цаг болсон. МУ-ын хүн амын тал хувийн амь нас 20 жилийн турш дэнсэн дээр тавигдаж ирсэн байхад дүлий дүмбэ оргин ерөнхий заалт гаргах биш . Зоримог алхам хийх цаг болсон. Тодорхой хийсэн ажилгүй хулгай зэлгийгээр УБ-т аж төрж буй олон мянган өрх айл байна. Эд нар олон хүний амь нас эрүүл мэндийг хохироож ирснээ хүлээн зөвшөөрч хотоос гарах ёстой. Унаа машиныхаа утааны татврыг төлдөг атлаа бүр гамшиг тарьж буй нүүрсний утааны татвраа өндрөөр төлөх ёстой. Татвараар орсон мөнгөөр нь хүүхд өтгөсийн эмнэлэг байгуулах, эмчилгээнд нь зориулах хэрэгтэй. Үүнийг эсэргүүцэж буй хүмүүст хатуу шийтгэл оноох ёстой. Хүний амь насыг санаатай хөнөөсөн, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэмтнийг яаж шийтгэдэг билээ. 20 гаруй жил ийм ял үйлдэж буй гэр хорооллын этгээдүүдэд ийм зүйл анги ч багадана. Өндөр татвар төлөхгүй айлуудад УБ-аас үтэр даруй гаргаж шилжүүлэх санал асуулга Уб-чуудын дунд явуулбал иргэд 100 хувь дэмжинэ. Утааны жагсаал санаачлагчид эхлээд ийм ажил хийх хэрээгтэй.. 1.4 сая хүний эрүүл мэндийн төлөө үүнээс ч хатуу чанга арга хэмжээ авах нь хожмын өдөр монгол үндэстэн сөнөж сөхөхөөс сэрэмжилсэн агуу ажил болно. 1 жилийн 1 сая төг өөр бодож 15 жилд нэг айл 15 сая төг төлж байж хотод үлдэх ёстой .Эс тэгвээс буцаах.. 2017-01-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?