ЦЕГ-ЫН ДАРГА Ө.ЭНХТӨРИЙГ СЕХ-НЫ ГИШҮҮН БОЛГОХЫГ ДЭМЖЛЭЭ

2017-01-10  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт нь үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасан байна. Тиймээс түүний хүсэлтийг ийнхүү хэлэлцэж дэмжлээ. Мөн түүний оронд Ө.Энхтөрийг СЕХ-ны гишүүнд томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогтыг чөлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг түүний оронд томилохыг дэмжлээ.

Энэхүү асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, эцсийн шийдвэр тэндээс гарна. Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй саналыг хураалгаж эхлэд байна. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?