Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо нийслэлийн агаарын бохирдол, түүнээс гарах зам сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. ҮАБЗ өргөтгөсөн хуралдаан болж нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэн зөвлөмж гаргасан. Энэ талаар тэрээр ярихдаа ҮАБЗ-ийн хурлаар маш тодорхой хүрээнд асуудлыг ярьсан. Тавигдаж байгаа асуудал өөрөө маш их чухал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, Үндсэн хуулинд заагдсан эрхтэй холбоотой асуудал учраас өргөтгөсөн хурлыг зохион байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотыг нүүлгэх шаардлага үүссэн хэмээн тэрээр онцолж байлаа.
Цаашид УБ хотод хөрөнгө оруулалт хийж тэлэх шаардлагагүй. Харин ч аль болох төвлөрлийг сааруулах чиглэлд ажиллах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Ингээд тэрээр ҮАБЗ-ын хуралдаанаар маш тодорхой гурван асуудлаар нэгдсэн байна. Үүнд :
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөх
ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуульд өөрчлөлт орно. Цаашид УБ хотод амьдарч байгаа иргэд хог шатаахгүй. Энгийн зуух хэрэглэхгүй. Шилжин ирэхгүй байх.
Онцгой горимоор ажиллах
Албан тушаалтнуудад онцгой байдлаар ажиллах хэрэгтэй. Онцгой бүсэд байгаа аж ахуй нэгж байгууллагууд бүгд онцгой байдлаар ажиллана. Улаанбаатар хотын утааг бууруулах үндэсний хороо идэвхжүүлэн ажиллуулах. Гамшгийн түвшингээ тодорхойлно.
Гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлэх
Аюултай бүсээс хүмүүсээ гаргана. Дөрвөн уулаасаа гарч тэлмээр байна. Аймгууд суманд шийдвэр гаргаад, газраа зааж өгөөд худалдаа үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, эмнэлэг сургуулиа байгуулахад түлхүү анхаарах. Төрийн ордон, Төрийн байгууллагууд, их сургуулиудыг гаргавал их зүйл өөрчлөгдөнө гэж тэрээр мэдээллийн үеэр хэлж байлаа.
Ц.ХИШГЭЭ