Өнгөрсөн ням гарагт дунд сургуулийн хоёр сурагч галт тэргэнд дайруулж нас барсан. Хүүхдүүд чихэвчтэй байсан, үгүй байсан гэх дэл сул яриа тарсан. Тэгвэл осол юунаас болж гарсан, сүүлийн үед галт тэргэнд дайруулж осолдох тохиолдол яагаад тасрахгүй байна? Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцтэй холбоотой алдаа байна уу? Эс бөгөөс амиа хорлох гэсэн хүмүүсийн тоо өсөв үү? гэх зэрэг олон асуултын хариултыг олж, хужрыг нь тунгаахаар Зам Тээврийн Яамнаас томилогдсон ажлын хэсэг Улаанбаатар Төмөр Зам Компанид шалгалтаар ажиллаж эхэлсэн байна. Осол гарах үед тус байгууллагын захирал Д.Жигжиднямаа гадаадад томилолтоор явж таарсан байна. Тэрбээр өнөөдөр ажилдаа оржээ.
Ц.ХИШГЭЭ