ГЭРЭЛТҮҮЛЭГ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ НЭГ ШӨНИЙН ХУГАЦААНД 51 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

2017-01-11  

Сүхбаатар сумын хэмжээнд 5000 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа нь өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт гарчээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол зөрчил нэмэгдэх болсон, түүнчлэн Сэлэнгэ аймаг нь олон улсын чанартай замаар холбогддог, байнгын хөдөлгөөн ихтэй байдаг тул зам тээврийн осол зөрчил гарах шалтгаанууд болсоор байна.

Зам тээврийн осол зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн тасгаас олон талт арга хэмжээг авч ажиллаж байгаагийн нэг нь Гэрэлтүүлэг арга хэмжээ байлаа. Тус арга хэмжээний хүрээнд ганцхан шөнийн хугацаанд 51 зөрчил илрүүлсний дотор жижиг тэргүүд гэрлээ шилжүүлдэггүй, автобус болон том оврын машинууд зөвшөөрөгдөөгүй нэмэлт гэрэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд гарсан байна.

ЗЦТ-аас байнгын болон хөдөлгөөнт эргүүлийг 24 цагийн туршид ажиллуулж байна. Сүүлийн жилүүдэд гарч байгаа тээврийн хэрэгслийн осол зөрчлүүдийн дийлэнх нь гэрэл шилжүүлж замын хөдөлгөөнд оролцоогүйгээс болж гарсан зам тээврийн ослууд, мөн зөвшөөрөгдөөгүй нэмэлт гэрэлтэй тээврийн хэрэгслийн зөрчлүүд гарах болжээ.

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МИНИЙ МОНГОЛ ТВ-ЭЭС МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?