МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДТАЙ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-01-11  

Монгол Улсын Шадар сайд эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагуудын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шударга, хариуцлагатай ажиллаж төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх зорилгоор үр дүнгийн гэрээг агентлагын дарга нартай байгууллаа.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Монгол улсын Шадар сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллах юм. Үүнд:

1.Авлигын эсрэг Олон улсын 37001 стандартыг Үндэсний стандарт болгон батлуулах, ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн туршлагад тулгуурлан уг стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангана.

2.Аймгийн засаг дарга нарын үр дүнгийн гэрээнд Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн техникийн чадавхи, хөрөнгө оруулалт, дэмжлэг авах асуудлуудыг тусгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлыг зохион байгуулна.

3.“Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” болон “Хэмжил зүйн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна. 

4.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-т 2017 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах талаар Төрийн болон төрийн бус  байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулан ажиллана.

5.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулна.

6.РАС/IAF (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага/ Олон улсын итгэмжлэлийн форум)-ын олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-т нэгдэнэ.

7.Олон улсын жишигт нийцсэн ноос, ноолуур, арьс шир, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний мэргэшсэн байгууллагуудыг бий болгоно.

 

 

ЭХ СУРВАЛЖ : СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?