ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Д.ХҮРЭЛБААТАРЫГ ЕРӨНХИЙ АУДИТОРТ ДЭВШҮҮЛЛЭЭ

2017-01-11  

УИХ-ын Төсвийн байнгын хорооны Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. 

Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа аж.

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарыг томилохыг дэмжье гэсэн саналын томёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Төсвийн байнгын хорооны дарга  Үндэсний аудитын газрын даргаас А.Зангадыг чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг томилох УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ ?