“МОНГОЛ ОХИДЫН БИЕИЙГ ҮНЭЛЖ БАЙНА” ГЭХ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДЖЭЭ

2017-01-11  

Мэдээллийн зарим сайтад “Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Топ” тосгоны үйлдвэрт Монгол охидын биеийг үнэлж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, дээрх мэдээлэл нь үндэслэлгүй мэдээлэл болохыг тогтоосон байна.

“Топ” тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаа хоёр жилийн өмнөөс зогссон аж. Үйл ажиллагаа явуулж байх үед нь тус үйлдвэрт Монгол Улсад ажиллах хүчээр орж ирсэн БНХАУ-ын долоон иргэн ажилладаг байжээ. Дээрх мэдээлэлд дурдсан үйл явдлын талаар үйлдвэрт ажиллаж байсан Монгол иргэдээс асууж тодруулахад тийм асуудал гарч байгаагүй гэдгийг ярьсан юм.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?