ОСЛЫН ГАЗРЫГ ОРХИЖ ЯВСАН ЖОЛООЧ БАРИГДДАГ

2017-01-12  

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 286 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Ослын шалтгаан,хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 1 бүртгэгдсэн. Сургуулийн насны 1 хүүхэд ам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажиллалаа. Өчигдрийн байдлаар БЗД-ийн нутаг Цайз захын уулзварт T.Corolla маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 6 настай М, 33 настай З нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн бол, ЧД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөөнд амины H.Sonata маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч А-г мөргөж гэмтээсэн байна. 

Хэрвээ та осол гаргасан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах эрхтэй.

Харин осол гаргачаад хэргийн газрыг орхиж явбал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 34.1-д заасны дагуу торгууль төлнө. Тодруулбал ЗХАБТХ-ийн 34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.  

Хэрвээ зам тээврийн осол хийж, хүний амь нас хохироон хэргийн газрыг орхиж явсан тохиолдолд торгуулахгүй, эрүүгийн хуулинд зааснаар  ял авна.  

Тодруулбал, Эрүүгийн хууль. 216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?