БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗХЖШ-ЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛД ОРОЛЦОЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2017-01-12  

ЗХЖШ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БХЯ, ЗХЖШ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тайлангийн хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Тайлангийн хурлаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат ЗХЖШ-ын 2016 онд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тайлагнаж, бие бүрэлдэхүүний санал шүүмжлэлийг сонсов.

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнд хандан 2017 онд анхаарч ажиллах асуудлуудыг хөндөж, холбогдох үүрэг, чиглэл өглөө. Тайлангийн хурлын төгсгөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2016 онд ажил үйлсээрээ Зэвсэгт хүчний хэмжээнд манлайлсан анги, байгууллага, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.

ЗХЖШ-ын даргын тушаалаар “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний хугацаат цэргийн алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дэд түрүүч Г.Буянсүрэн, “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний гэрээт цэргийн алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн байлдагч Д.Үржинханд, “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний ажилчин албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Ж.Энхтайван, “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ахлах ахлагч Б.Цэрэнбат, “Зэвсэгт хүчний тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хошууч Ц.Батзул, “Зэвсэгт хүчний тэргүүний салбар”-аар ахмад С.Дамдинжав захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 103 дугаар салбар, “Зэвсэгт хүчний тэргүүний анги”-д хурандаа О.Баянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 310 дугаар анги, “Бүтээлч анги”-д хурандаа С.Содов захирагчтай Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, хурандаа Д.Нямсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 338 дугаар анги тус тус шагнагдлаа.

Түүнчлэн тайлангийн хурлын дараагаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын шинэ дүрмийн талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг, чиглэл өглөө.

 

 

Эх сурвалж : БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?