ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ БУУХЛААРАА Ц.ЭЛБЭГДОРЖ ХААНА АМЬДРАХ БОЛ?

2017-01-12  

Тэр Монголдоо амьдрах болов уу? Лав л Улаанбатарт амьдрахгүй бололтой. Тэр Улаанбаатарыг "ирээдүйгүй хот " гэж нэрлэлээ. Түүний хэлсэн энэ үг Улаанбаатар хотыг "сөнөж буй" хот гэж хэлэх шиг сонсогдлоо. Төрийн тэргүүн хүн удирдаж буй улсынхаа нийслэлийг "ирээдүйгүй хот" гэж гутаан нэрлэсэн анхны төрийн тэргүүн Ц.Элбэгдорж боллоо.

Хот утаанд дарагдаж, эрх баригчид утаанд ялагдсанд тэр буруугүй бололтой. "Муу үг модон улаатай" гэж үг бий. Түүний адил Ц.Элбэгдоржийн хэлсэн "Улаанбаатар хот ирээдүйгүй хот" гэсэн үг Монголоос хальж, дэлхийд цацагдлаа. Тэр Монголд, Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийж хэрэггүй гэдэг үгийг гадаад ертөнцөд чимээдлээ. Эх орондоо амьдрах ердийн монголчуудад хохиролтой л үр дагавар авчрах мэдээг тэр гадаад ертөнцөд түгээлээ. Гэвч утааны эсрэг, түгжрэлийн эсрэг, хүн амын төвлөрөлийн эсрэг тэр өөрөө юу хийсэн юм бэ? Эрх баригч АН-ын даргаар хоёр удаа, Монгол улсын ерөнхий сайдаар 2 удаа, УИХ-ын гишүүнээр 2 удаа, Монгол улсын ерөнхийлөгчөөр 8 жилийн хугацаанд 2 улиран сонгогдсон Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс асуух эрхтэй гэж бодно. Түүнд тодорхой хэлэх үг, хийсэн ажил байхгүй. Харин ганцхан мэргэн санаа бий. Тэр бол дуугүй суулгүй, асуудлыг шүүрч аваад бушуухан шүүмжлэх. Тэр түүнийгээ л, чаддаг зүйлээ л хийлээ. Ардчилал нэрийн дор хот төлөвлөлтийг үгүйсгэж, иргэдийн суурьшил, хөдөлгөөний тогтсон журмыг "хүний эрх" нэрээр л хүчингүй болгож, боловсон хүчний төлөвлөлт, суурьшлын асуудлыг эмх замбараагүй болгох ажлыг гардан хийсэн хүний нэг нь Ц.Элбэгдорж гэж л санагдах юм. 

Ойрхоны жишээ татахад, утаатай, түгжрэлтэй, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор буруу жолоотой машин болон урт настай машины импортыг хориглох тухай асуудлыг хотын дарга Э.Бат-Үүл тавихад хэн хориг тавьж, няцаалаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч шүү дээ. -Бат-Үүлээ, чамд буруу жолоотой машинаас өөр оролдох, хийх ажил алга уу? Буруу жолоотой машиныг импортоор оруулж ирэхийг хориглох тухай асуудлаа орхи гэдэг тушаалыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч л өгч, Э.Бат-Үүлийн ард зогсож байсан, хотын мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа, түүнд тулгуурласан шийдвэрийг няцааж байсан түүхийг санахад л хангалттай. Иргэд бол мартамхай, аквариумын загас биш. Өнөөдөр дахиад л, хотоос, байгаль орчны яамнаас, Зам тээврийн яамнаас буруу жолоотой машин, урт настай машины импортыг хязгаарлах тухай дахин ярьж эхэллээ. Та бас хориглох уу? Улстөрч ерөнхийлөгчид хувийн имиж чухал байж болно, ард иргэдэд асуудлыг бодитойгоор харж шийдвэрлэдэг удирдагчийн үг, халуун сэтгэл чухал чухал байна.

Элбэгдорж ерөнхийлөгч Улаанбаатарт амьдрахгүй ч, монголчууд утаатай ч гэсэн Улаанбаатартаа амьдарна.

 

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Утаатөйгаа эртхэн тэмцэж байхгүы дээ 2017-01-12
Болор:Би энэ хүний хэлсэн үгэнд үнэмшдэггүй. 2017-01-12
Зочин:Монголд нэг хүниыг 8 жил тахин шүтэх нь буруу юс байна. Чхдах зүйлээ 4 жилд л хийг. Сайныг ч тэр, мужг ч тэр. Энэ бол хангхлттай хугацаа 2017-01-12
Зочин:Монголын хаан буухад 4 сар үлдлээ. 2017-01-12
Уншигч:Харин тийм шүү. Үнэн юм бичсэн байна. Бат-Үүлийг буруу талтдаа рультай машин оруулахыг хотрглох тухай санал гаргаж байх үед дэмжих л хэрэгтэй байсан юм. Энэ нь осол аваараас сэргийлэхд ч гэсэн маш хэрэгтэй байсан юм 2017-01-12
зүрх судас:ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac 2017-01-12
Dorj:Vene vgiig zorigtoi uhaalgaar helj chaddag setgvvlchid olon boloosoi Yg TC, ENHBAT shig helj ydaj chadaj baigaach setgvvlch sudlaachidaa hen negnii kormand bagtaj yvdag olon sudlaach setgvvlch nar ene hvn shig sugaraach ta nariin duu hooloi mash heregtei bn daa 2017-01-12
мммммм:умартдал ярина даа харин ч нэг 2017-01-12
Иргэн:Элбэгдорж бол монгол төрийн эмгэнэл 2017-01-12
Болор:Монголын хөгжлийг багир утаа болгосон 27 жил баригдашгүй өшөө авалт хийж завхрал болгоныг загалмайлаад улсын эдийн засгаар дэнчин тавьж женевт суухаар бэлтгэлээ хангасан хүн 2017-01-12
Irgen:Ter ooroo iim bolgoson bizdee....unenhuu solioroh ymaa naiz baatar uul arilgahgui yaasiim medrel ni muudsan baihaa bidch arcaagui azgui humuus ymaa muu 2017-01-12
sorry:Аналист хүн иймэрхүү бичлэгийн өнгө аястай болчихдог юм байна. Эхний цогцолборын "лаа лээ" гэсэн төгсгөлгүй цөөн хэдэн өгүүлбэрт нь сөгдөн мөргөе! 2017-01-12
Zochin:Tenger ugui khudalch khulgaich er dee bukh yaliig uuruuleed ch bagadan daa 2017-01-12
z:Elbeg gej xari elegtei ovsh baij. Mongolchuud chamaig bugd xen boloxiig chin medlee. Uuniig neg odriin mono ch bolov ogtsruul. Mongoloosoo xootsgooyo. **** gej ene 2017-01-13
zochin:utaa yarij bhad buruu joloonii hurd yamar hamaa bnaa 2017-01-13
Zochin :Elbegee shorond l amidarwal taarna 2017-01-13
zochin:Ankh.ene.kuniig.garch.irj.baikhad.aav.maani.shudraga.akhmad.uls.turch.amid.bsikhdaa.ed.nart.alban.tu****al.ed.khurungu.uur.yu.ch.khereggui.edend.ekh.ornoon.gekh.uchuukhench.setgel.bkhgui.gej.baij.bilee.aav.mini.alsiin.kharaatai.yamar.ukhssntai.khun.baivaa 2017-01-13
Ард:Уб-д амьдарч буй энэ олон иргэд, төрийн болон хувийн байгууллагууд, цэцэрлэг яслид явж байгаа нялх үрсүүд маань хүртэл, бүгд л энэ УБ хот маань сайхан болно, хөгжинө, дэвжинэ гэж сэтгэлдээ бодож, мөрөөдөж, найдаж яваа. Гэтэл энэ улсын ерөнхийлөгч нь гэх хүн энэ бүх итгэл, мөрөөдөл, асч ядан буй гал руу ус цацаж орхилоо. Өөрийнхөө толгойлж байгаа улсынхаа нийслэлийг "Ирээдүйгүй" гэж ярьж байгаа хүнийг эрүүл ухаантай эсэхэд ч эргэлзэж байна. Эсвэл мань мэтийгээ ингэтлээ басамжилж, тавлахыг эрх мэдлээ гэж ойлгодог юм уу. 2017-01-14
g:Erguudord uuruu UTAA gej Javkhlan unen heljee 2017-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?