МАНАЙ УЛС ИРЭХ ЖИЛЭЭС АВЛИГЫН ЭСРЭГ ISO 37001:2016 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017-01-12  

Нийгмийн хорт хавдар гэж үздэг авлигатай тууштай тэмцэх хариуцлага хүлээсэн Авлигатай тэмцэх бие даасан байгуулага байгуулагдсны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, соён гэгээрүүлэх ажлыг нэмэгдүүлэх, төрийн байгуулллага, түүний ажилтнууд нь ёс зүйн хүрээнд ажиллах, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн байгууллага, түүний ажилтан, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Дөрвөн хэсэгт хуралдсан салбар хороодоос сонсогдсон хамгийн онцгой зүйл бол авлигын стандарт гэх ойлголт. Олон улсын стандартчлалын байгууллага /ISO/-аас олон төрлийн стандарт гаргадаг ч авлигын эсрэг стандарт гэдэг бол Монголд төдийгүй дэлхийд шинэ зүйл юм.

ISO байгууллагаас авлигаас сэргийлэх, авлигыг илрүүлэх, авлигын эсрэг хариу арга хэмжээ авах зорилго бүхий авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд дөхөм болох маш чухал стандарт баталжээ. Энэхүү стандартыг  олон улсад төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, сайн дурын ашгийн бус байгууллагууд мөрдөж ажиллаж эхэлсэн байна. 

ISO олон улсын байгууллагаас энэхүү стандартыг 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр баталж, дэлхийн олон улс орнууд энэ стандартыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Манай улсын хувьд ирэх жилүүдэд ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах талаар өчигдөр болсон чуулганы үеэр хөндсөн юм.

Монгол улс авлигын эсрэг хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоо буюу ISO 3700152016 стандартыг мөрдөж ажилласнаар олон улсын тавцан дээрх нэр хүндээ өсгөх, хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргээх, зээлжих эрхээ өндөрсгөх зэрэг олон сайн талтай юм.
Иймээс манай улсын хувьд ирэх жилүүдэд ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаар болж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?