ТАНИЛЦ, ТАВАНТОЛГОЙГ “ТАВЬЖ ТУУХ”-ЫГ ДЭМЖСЭН 19 ГИШҮҮН

2017-01-13  

Чуулганы өчигдрийн хуралдаанаар 20-оод асуудал хэлэлцсэний дотор Олон улсын гэрээ­ний хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг олон нийт чих тавин хүлээв. Учир нь энэ хуулийн цаана дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсын томоохон орд Тавантолгойн эрх ашиг, цаашлаад Монгол Улсын хөгжил, монголчуудын хувь заяа байгаа хэмээн олон нийт үзэж байгаа юм. Чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр хууль санаачлагчид нь буцаалаа. Хэрэв гэрээний тухай хуулийг гишүүд дэмжсэн бол Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих үүд нээгдэх байв. Тодруулж хэлбэл, Тавантолгой зэрэг олон улсын томоохон гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр  Засгийн газар дангаараа шийдвэрлэх эрхтэй болох байлаа.

Засгийн газар  өнгөр­сөн долоо хоногт хуулийг батлуулахын тулд чамгүй чармайлт гаргасан ч АН-ын бүлэг завсарлага авч, өчигдөр хэлэлцсэн юм.  Эх сурвалжийн хэлж байгаагаар Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт бэлэн болсон. Гишүүд дэмжиж, Их хурлын дарга алх цохисоноор гарын үсэг зурагдах байсан аж. Мөн хууль батлагдсан даруй буюу өчигдөр оройдоо гэрээ хэлэлцээрийг албажуулахаар зэхэж, яарч байсан гэх. Харин эрхэм гишүүд эх оронч байдлаар хандаж олонхийн дэмжлэгээр Олон улсын гэрээний хуулийг нэг удаадаа унагаж, Тавантолгойг үлдээлээ. Гэхдээ цаашид эрх баригчид хэрхэхийг хэлж мэдэшгүй.

Гэрээний хуулийг хэлэлцэх үед 53 гишүүний 19 нь зөвшөөрч, 34 нь татгалзав. Тодруулбал, Тавантолгойг тавьж явуулахыг О.Батнасан, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, М.Энхболд, Л.Энх-Амгалан нар дэмжсэн бол үлдсэн 34 гишүүн татгалзсан кноп дарав.

 

 

Эх сурвалж : "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
suuri ****dchih yumsan lalruudig: toyota vista 2017-01-13
zochin:Neg uddaa ch gesen mongoloo hudalgvi vldjee boljdee....... 2017-01-13
УИХ-ЫН ГИШҮҮН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БИШ БУРУУ ЮМАН ДЭЭР ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ:ЗӨВ Ш ДЭЭ БАГА Ч ГЭСЭН ӨӨРИЙМСӨГ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНААР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ МӨНГӨНИЙ ҮЗҮҮР ХАРВУУ ҮГҮЙ ЮУ ЭХ ОРНЫХОО БАЙГАА БҮХНИЙГ ГАДНЫХАНД БАРИАД БАЙВАЛ ЯГ Л ЭЛБЭГДОРЖ ШИГ СҮҮЛДЭЭ ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮУ БОЛЖ БАЙГААГАА Ч МЭДХЭЭ БАЙЖ ИДЭЖ УУГААД Ч ЦАДХАА МЭДХЭЭ БАЙНА ЦААШДАА УХААЛАГ ХАНДААСАЙ ТӨРӨӨ УХААНГҮЙЧҮҮДЭЭС ЦЭВЭРЛЭЖ АВХЫН ТӨЛӨӨ АЖЛААСАЙ. 2017-01-13
Зочин:Таван Толгойг Тавьж явуулахыг О.Батнасан С.Бямба-Цогт Д.Дамба-Очир Д.Лүндээ-Жанцан Ц.Мөнх-Оргил Х.Нямбаатар Ц.Нямдорж Д.Оюунхорол Ш.Раднаа-Сэд Д.Сарангэрэл Б.Саранчимэг Я.Содбаатар Д.Сумъяа-Базар Б.Ундармаа Н.Учрал Д.Хаянхярваа Н.Цэрэнбат М.Энхболд Л.Энх-Амгалан 53 гишүүний 19 нь зөвшөөрч 34 нь татгагалзав. 2017-01-13
шавар:Ц,Нямдорж худлаа л эх оронч байгаа биз дээ? 2017-01-14
Temoon.:Ene neg hogin yum yuuch medehgvi batsaan songotson N.Uchral gj ene chin bagtai hulgaich shvv.Mongolchuuda bolgoomjil... 2017-01-14
Зочин:Ямар хүмүүс MCS-ийнх гэдэг нь ил гарлаа шүү дээ... Бусдууд нь шударга байгаа нь Монгол Улс бүрмөсөн авилгалд идэгдээгүйг илэрхийлж цаашдын найдвар өгч байна 2017-01-14
Зочин:Энэ М.Энхболд ,Улсын их хурлын дарга чинь бас МCS-ийнх байсан юм уу, бас худалдагдсан юм байна шүү дээ 2017-01-14
Зочин :Хэн гэдгээ харуулцгааж дээ 2017-01-15
Зочин :Хэн гэдгээ харуулцгааж дээ 2017-01-15
zochin:Nyamdorj hudlaa gar bna shuu Elbegdorjiin saijruulsan huvilbar 2017-01-15
ОГЦОР:Д.ДАМБА-ОЧИР ТАНЫГ ИЙМ САНАЛ ДЭМЖҮҮЛЭХ ГЭЖ ОРХОНЧУУД БИД СОНГООГҮЙ ШҮҮ,ХЭЛСЭНДЭЭ БАЙГААРАЙ. 2017-01-15
Элбэгдорж Ц:Та нар М ЭНХ БОЛДЫГ мэдэхгүй байна тэр миний халаасний хүн чүдээ ккки 2017-01-15
Zochin:Humuusee hooloo soij baigaad ch gesen Tavan tolgoig manaihan uursduu,dangaaraa hudulguj uy ni bolohgui baina.Zaaval gadaadad ugch c****am yah geed baina?Manaih Baganuur,****rin gol,Alag tolgoi geh met nuursnii uurhaigaa uursduu olborlood baij bolood baigaa biz dee? Zaaval gadaaduudad uguh geed baigaa ni uursduu l ter gadaaduudad avch ugsnii ****nd mungu avilgal avah geed baigaa ene 19 humuusiig ih hurald ni suulgaad baihin hereg baihgui l bolov uu.Bas arai l denduu baina shuu dee.Ard tumniig duugai bailgaj baigaad Hyatadin gar hul bolson **** ter heden gishuudiig ogtsruulval taarna.Shorond ni hiij ****lgasan ch bolno shuudee.Etsest ni Mongolchuudaa sereerei.Es buguus uy ch ugui dampuursan Mongol bolohod oirhon bolj. 2017-01-15
mongol hun:jinheneeree ylgarch baigaa n ene bna 2017-01-15
туг :энэ 19 хүнииг ахиж төрд ажилуулахгүй баих хэрэгтэи 2017-01-15
Уулаа идлээ :Дэмжээгүй гишүүддээ болоошдээ 2017-01-16
Bi:Tavan tolgoitoi holbootoi yamar olon ulsyn geree bgaa yum? Soliortsgooson bgaa bid. 2017-01-16
zochin:Nymdorj hudalch hvn bga bizde,ene 19 hvniig dahin songogdoh erhiin haah heregtei Urwa****d 2017-01-16
зочин:Эх оронч хүнч ховорджээ хариуц**** бүрч алга өр тавиал ард иргэдээр төлүүлдэг болоо юу даа 2017-02-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?