ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-01-13  

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэн ирж оролцож байна.   Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл билээ.

Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, харилцаанд гарсан хувьсал өөрчлөлт, хөгжлийн өнөөгийн дүр төрх, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв чиг баримжаатай болсныг батлан харууллаа.

Ардчилсан тогтолцоотой дэлхийн улс түмнүүдийн Үндсэн хуулийн сайн жишиг, нийтлэг түвшинд хүрсэн, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг шингээсэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, дэвшлийг агуулсан, Монгол дахь ардчиллын баталгаа болж чадсан гэж эрдэмтэн судлаачид дүгнэн үздэг билээ.

Энэхүү хүндэтгэлийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 он арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар зарлигаар Бадарчийн Дэмбэрэл, Рэнцэнхорлоогийн Ёндондэмбэрэл, Донидын Найдан, Пүрэвийн Нямсүрэн, Даржаагийн Пүрэвдорж, Шаравын Цэнджаргал, Дамдины Шагдар, Пуужингийн Энхсайхан нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ : УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?