ХУУЛЬ БУСААР АЖИЛЛАЖ БАЙСАН МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗРУУДЫГ ХААЛАА

2017-01-13  

Цагдаагийн байгууллагын ажилтнууд нууцаар ажиллаж байсан мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлжээ. Тус тоглоомын газрууд нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон бөгөөд дийлэнх нь автомат тоглоомоор үйлчилдэг байжээ. Тухайлбал : БГД-ийн 1-р хороонд байрлах тус тоглоомын газрыг СБД-13 хороонд суух иргэн “Э” ажиллуулж байсан бөгөөд иргэдийг мөрийтэй тоглуулж байсан нь тогтоогджээ. хэргийг БГДЦХ-1 шалгаж байна.  

БЗД-ийн 6-р хороонд байрны өргөтгөлд “автомат тоглоомын газарт мөрийтэй тоглоом тоглуулж байна” гэсэн мэдээллийг дагуу шалгахад тус байранд СХД-20 хороонд суух “Б” нь мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.

Энэ мэтээр хүмүүс мөрийтэй тоглоомд донтон, эд хөрөнгөө алдаж байгаа учраас цагдаагийн байгууллага анхааруулан сэрэмжлүүлж байна.  МУ-ын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд заасан “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан” гэсэн үндэслэлээр дээрх иргэдийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа ажээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?