Нүүр   /  

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АИХ-ЫН ДЕПУТАТ  Х.НАМСРАЙЖАВ АГСНЫГ ДУРСАН САНАХУЙ

2017-01-13  

1992 онд батлагдсан Шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын нэг бол Сэлэнгэ аймгийн Хушаат сум 1987 онд дахин эмхлэн байгуулагдахад анхны сум, САА-н  даргаар 10 гаруй жил ажилласан Халтарын Намсрайжав юм.

Тэрээр 1971-1975 онуудад БНМАУ-ын АИХ-ын депутатаар Цагаантолгойн САА-гаас сонгогдож байсан ба 1988- 1992 онд Энхтал САА-гаас ахин сонгогдож Монгол Улсын бүх хуулиудын тулгуур хууль болсон Шинэ Үндсэн хуулийг батлалцахад оролцож оюун ухаанаа уралдуулан улс орноо удирдахад  их хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр өөрийн бүхий амьдралаа Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө тэр дундаа Сэлэнгэ нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн төлөө зориулсан манай шилдэг тэргүүний удирдагч, ахмад агрономич байлаа. Түүний хийж бүтээсэн бүхнийг хойч үеийнхэн нь дурсан санаж үлгэр дуурайлал болгож байдаг юм.

Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрөөр Хушаат сумаас сонгогдсон депутатаа дурсан санаж сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төвөөс Шатрын тэмцээн, 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авч байгаа сурагчдын андгай өргөх ёслол, Шинэ үндсэн хуулийн видео сургалт, “Бүртгэл чиний амьдралд” сургалт, Үндсэн хуулийн сэдэвт АХА тэмцээнүүдийг зохион байгуулж олон нийтэд Үндсэн хуулийг сурталчлан хүүхэд залуучуудад эх орноо хайрлах, хамгаалах үзэл бодол төлөвшүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулж байна.

 

 

ХУШААТ СУМЫН ЗДТГ-ЫН ТӨРИЙН ЗАХИРГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Д.ӨНӨРЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?