ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ШАДАР САЙД У.ХҮРЭЛСЭХ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС АЖИЛЛАНА

2017-01-13  

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ирэх долоо хоногийн даваа гаригаас эхэлж өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллахаар болж байна. Хамгийн түрүүнд зүүн аймгуудад ажиллахаар болж байна. Ингэхдээ малчид, ард иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно. Мөн орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх  юм байна.

Шадар сайдын тушаалаар өнгөрсөн сард Онцгой байдал болон бусад холбогдох яамдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг орон нутагт ажиллаад 10 гаруй аймгийн 100 гаруй сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон гэх дүгнэлт гаргасан юм. Малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэлийг 90 гаруй хувьтай хангасан байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, 100 гаруй сумдад өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа. Тэрбээр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөжээ. Мөн энэ үеэр өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдад  Засгийн газрын тогтоолын дагуу хуваарилсан өвч, тэжээл, автомашин, бараа материалыг олгох юм байна. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?