ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН 11 АЙМАГТ АВТО МАШИН ӨГЛӨӨ

2017-01-13  

Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан МУ-ын Засгийн Газраас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Үүний нэг нь Улсын нөөцөөс нийт 11 аймгийн Эрүүл мэндийн төвийн шуурхай албанд нь хэрэгцээтэй УАЗ- маркийн Хантер, Фургон автомашинуудыг Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын дэд дарга Б.Бат-Эрдэнэ өвөлжилт хүндэрсэн, аймаг сумын төвөөс алслагдсан сумдын эрүүл мэндийн нэгдлийн төвийн удирдлагуудад гардууллаа. 

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Хэнтий аймгийн Бор-ӨНдөрийг сумын статустай болгосноор  Монгол улс 330 сумтай болсон үүнээс 171 суманд эмнэлгийн түргэн тусламжийн  машин олгох зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс Засгийн газраас энэ онд эдгээр сумдаа түргэн тусламжийн машинаар бүрэн хэмжээнд хангах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр өвөлжилт хүндэрсэн Хэнтий аймгийн Баянмөнх, Баян-Адарга, Дадал сумд болон Сүхбаатар Дорнод аймгийн сумдын хүн эмнэлэгт түргэний машин гардуулж байна. Намайг намар Хэнтий аймагт ажиллах үеэр  хэд хэдэн сумдын эмнэлгийн машин эвдрээд эмнэлгийнхээ хашаанд тавьчихсан байдалтай байсан. Ерөнхийдөө Хэнтий аймгийн хойд талын сумдын өвөлжилт хүнд байгаа.

Мөн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн хэд хэдэн аймгуудад тус бүр нь 100 сая төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасан бол өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээл хүргэх, үнийг хөнгөлөх мөн өвөлжилт хүндэрсэн сумдын малчдын гар дээр байгаа мал махыг нөөцөд худалдаж авах шийдвэр гаргасан.  Нийт 30 мянган тонн махыг нөөцөд бэлтгэнэ. Энэ бүхэн нь цаг хүндэрсэн үед улс орон ард түмний амьжиргааг авч явдаг хөдөөгийн ард  иргэд, малчдад тусалж байгаа бодит тусламж юм. Мөн мал  аж ахуй руу чиглэсэн тодорхой бодлогын жишээ.  Би Хэнтий аймгаас сонгогдсон гишүүний хувьд мөн улсын онцгой комиссын орлогч дарга Батлан хамгаалахын сайдын хувьд их баяртай байна”  гэлээ.

Дадал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Т.Оюунбилэг хэлэхдээ "Дадал сумын хувьд Хэнтий аймгийн хамгийн алслагдмал ОХУ-тай хил залгаа сум.  Манай эмнэлгийн түргэний машин 2010 онд авсан 7 жил болж байгаа. Сум энэ жил өвөлжилтийн хувьд цагаан зудын байдалтай байгаа ийм хүнд нөхцөлд Засгийн газраас болон Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-н гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэдээ маш их баярлаж байна. Манай сум 950 өрх 2891 хүн амтай. Одоо шинэ машинтай болсон учир очингуутаа  айл өрхүүдээрээ тойрох бодолтой байна. Одоогийн байдлаар манай сумын хувьд 0-5 насны хүүхдийн өвчлөл тэр дундаа ханиад ихсэх хандлагатай байгаа. Эмнэлэг маань 6 ортой тэндээ дан хүүхдүүд хүлээн авч байна. Ханиад томуу маш их байгаа" гэлээ.

 

 

Эх сурвалж : БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?