ЭМНЭЛЭГ ДЭЭРХ БАЯР ХӨӨР 

2017-01-13  

Нийслэлийн гуравдугаар хороололд байдаг “SKY” эмнэлгийн гадаа хүмүүс цуглажээ. Бүгдээрэнгийнх нь царайнд баярын мишээл тодорно. Тэд алтан гартай эмч нартаа баярласнаа илэрхийлэхээр ирцгээсэн нь энэ. Хот хөдөөнөөс олон газраас хоорондоо утас цохин хэлэлцэж байгаад болзсон гэнэ. Сайхан сэтгэлийн хариуд ач санасан хүмүүс ямар ч үед нэгдэж чаддагийн жишээ энэ гэлтэй. Удсан ч үгүй эмнэлгийн үүдээр эмч нар гарч ирэв. Хүмүүс хэдэн эмчээ бүчин авч цэцэг өгөн үнсэцгээнэ. Эмнэлэг ийнхүү баяр баясалд умбалаа. Өвчин хуучнаасаа салсан хүмүүс сэтгэлийн үгээ хэлэх гэж яарцгаана. Тэдний нэг С.Жамц гуай баярласан сэтгэлээ дарж ядан “- Би гэдэг хүн зүрхээр хатгуулаад олон жил болсон. Хамаг л эмнэлгээр орж яваагүй газар байхгүй. Онош тодорч өгөхгүй Солонгос явдаг дээрээ тулаад. Зардлыг нь тэтгэврийн хүн дийлэхгүй. Чагтаа тулаад байтал хүнээс “SKY” эмнэлгийн тухай сонссон. Япон, Солонгос, Америкийн  аппарат хэрэгсэл угсарч ажилд орууллаа гэж. Шинэ эмнэлэг болохоор би ийшээ ирээгүй байсан юм. Шуудхан л заалгаад ирлээ. Зүрхээ өнгөт эхогоор харууллаа. Нөгөө өөр хаана ч, ямар ч аппаратаар мэдэгдэхгүй байсан онош гараад ирэх нь тэр. Баярласан гэж жигтэйхэн. Шууд л эндээ хэвтэж эмчлүүлсэн. Одоо ингээд бүрэн илааршчихаад явж байна. Ийм их буян гэж юу байх вэ надад” гэж хэллээ. Сэлэнгийн Ерөө сумаас ирсэн М.Загдхорлоо “Хамгийн гол нь эндхийн эмч нарын мэдлэг чадвар үнэхээр өндөр.Энэ цугласан бүх хүн  ингэж хэлнэ. Дээр нь эмч ажилтнуудын зан нь хэчнээн сайхан гэж санана. Ийм өөриймсөг халуун орчинд ямар ч өвчин эхний өдрөө л эдгэчих шиг болдог юм байна лээ” гэв. Хүн бүр л сэтгэлийн үгээ хэлэхийг хүсэцгээнэ. Д.Цэнгэл хэлэхдээ “-Энэ эмнэлэг зөвхөн зүрх биш бүх эрхтэн, мэдрэлийн өвчнийг оношилдог багаж хэрэгсэлтэй. Бүгд орчин үеийн шинэ. Энэ нь л их таалагдсан” гэж байв.

“SKY” эмнэлгийн ерөнхий эмч Сүнжидмаа тун ч даруухан хүн бололтой. Баяр хүргэлтэнд умбасан тэрбээр гэрэвшсэн хүүхэд шиг л зогсоно. Тойрсон хүмүүс “-Даруу нь дэндсэн хүн аваад ир гэвэл Сүнжээ эмчийг л дагуулаад очно доо” хэмээн инээд наргиан болцгоов. Алтан гартай эмчийн жаргал баяр баясалд умбасаар.

 

 

О.ХИШИГСҮРЭН    

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
G.Uranchimig:Emch nartaa bayarlalaa. Sunjee emch. Solongos emch nart ih bayarlalaa 2017-01-14
G.Uranchimig:Emch nartaa bayarlalaa. Sunjee emch. Solongos emch nart ih bayarlalaa 2017-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?