ZINDAA.MN САЙТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2017-01-13  

Монголын тэргүүлэх портал сайт Zindaa.mn бүрэн шинэчлэгдэж, шинэ өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор та бүхэнд хүрч эхэллээ. Тус сайт нь “Зиндаа” брэндийн дор 2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй шилдэг хандалт бүхий сайт юм. Өдгөө нийтлэлч, тоймч, сэтгүүлч, сурвалжлагч, админ зэрэг 42 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн редакц тус сайтын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байна.

Ингэснээр өөрийн бүрэн редакц, хараат бус хариуцлагатай нийтлэлийн бодлоготой цөөн сайтуудын нэг болоод зогсохгүй  программ хангамжийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадлаа. Программ хангамжийн салбартаа тэргүүлэгчдийн нэг “MCAST” компани хариуцаж байна.

Zindaa.mn” сайтын лого нь Монгол түмний их шүтээн морин эрдэнийг дүрсэлсэн нь цог золбоо, хийморь бахархлыг билэгдсэнээс гадна шатрын хөлгийн утга санааг өөртөө агуулжээ. Өөрөөр хэлбэл, оюунлаг байдал, стандарт бус сэтгэлгээг морины нүүдлээр төлөөлүүлдэг шиг тус сайт нь оюуны орон зай, зэрэг зиндаанд нийцэх мэдээ мэдээллийг цаг, минут тутамд уншигчдадаа хүргэхийг эрмэлзэнэ. Алтан шар өнгөөр эрхэм тансаг байдлыг илэрхийлж буй Zindaa.mn сайт ийнхүү хараат бус хариуцлагатай цахим сэтгүүл зүйн төлөө тод дуу хоолой, тод өнгө болж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?