МОНГОЛ БРЭНД ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БҮХ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БОРЛУУЛАХ НЭГ ЦЭГИЙН ТӨВ АЖИЛЛАНА

2017-01-13  

Монгол улсад нүүрлээд байгаа санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван гарах гарцуудын нэг нь экспортын чиглэлтэй үйлдвэрүүдийг онцгойлон хөгжүүлж, бүтээгдэхүүнээ өөрийн болон гадаад зах зээл рүү идэвхтэй нийлүүлэх замаар хүндрэл бэрхшээлийг бага ч гэсэн нимгэлэх боломж байгаа  талаар  эрдэмтэн судлаачид байнга хэлж сануулсаар байгаа. Мөн дотоодын зах зээлд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглээг нэмэгдүүлэх хандлагыг төлөвшүүлэх ажлыг ч мөн сайтар зохион байгуулах шаардлага тулгарч байна. Нэг жишээ дурдахад манай улс өнөөгийн байдлаар нийт цайныхаа хэрэгцээний 2 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн статистик судалгаа байдаг.

Монгол брэнд төслийн зүгээс энэхүү асуудлыг шийдэхээр ХХААХҮЯ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гадаад болон дотоод борлуулалтыг нэмэгдүүлэх,сургалт сурталчилгааны ажлуудыг эрчимтэй зохион байгуулахаар ажилдаа ороод байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож Тэнгэр хүнсний бөөний худалдааны төвийн байранд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэг цэгийн нэгдсэн төвийг ажиллуулж эхлээд байгаа бөгөөд удахгүй үйлдвэрлэл эрхлэгчдийн цагаан сарын нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг төв нь цаашид аймаг орон нутаг , Улаанбаатар хотын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын болон дотоод зах зээлд таниулах  чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж нэг цэгийн худалдааны төвдөө аймаг орон нутаг, Улаанбаатар хотын үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний төрөлжсөн лангуунуудыг нээж хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ ямар нэг нэмэлт шат дамжлагагүй шууд хүргэх боломжийг олгоно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?