ИНЕГ-ЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫНХАА ҮР ДҮНГ, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНД ҮНЭЛЖ ДҮГНЭХ ЖУРАМТАЙ БОЛЛОО

2017-01-14  

ИНЕГ-ын даргын тушаалаар ИНЕГ-ын дотоод зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн болон харьяа байгууллагуудын даргын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг баталсан юм. 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ИНЕГ-ын харьяа байгууллагуудын удирдлагатай үр дүнгийн гэрээ байгууллаа.

 Төсвийн шууд захирагч нэгжийн даргатай тус журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэн байгууллагын болон тухайн нэгжийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангаж чиглүүлэн, нэгжийн дарга үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд баримтлах энэхүү журмыг өнөөдрөөс эхлэн мөрдөж байгаа юм.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн дотоод зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн болон харьяа байгууллагуудын удирдлагатай гэрээ байгуулах үеэрээ иргэний нисэхийн салбарыг авч явахад зайлшгүй шаардлагатай мэргэшсэн баг бүрдсэн гэж ойлгож байгаагаа илэрхийлээд мэргэшсэн баг мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатайг онцолсон байна. 

Мөн тэрбээр “2017 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн гүйцэтгэлээр бидний ажлын үр дүн шалгагдана. Тухай тухайн хариуцсан салбар бүртээ хариуцлага хүлээнэ.

Та бүхэн 2017 онд ИНЕГ-ын тавьсан зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлж, чин сэтгэлээсээ өөрийнмэдлэг чадвараа иргэний нисэхийн хөгжлийн төлөө, бодлого зөв байхын төлөө зориулна гэдэгтнайдаж байна” хэмээн харьяа байгуууллагын удирдлагуудад хандаж  онцгойлон хэлсэн юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?