БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлэн болгосон байна. Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тавьжээ.
Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг юм. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад хямд үнээр түгээх юм байна. Улаанбаатар хотын дүүргүүдээс Сонгинохайрхан хамгийн их агаарын бохирдолтой газраар нэрлэгдэх болсон. Эко станц баригдаж ашиглалтад орсон нөхцөлд эрчим хүчний хангалтад санаа зовох зүйлгүй болж, иргэд гэр, байшингаа халаагуураар хангах боломж илүү бүрдэнэ.
Хэрэв энэ дүүрэгт эко станц баригдаж ашиглалтад орвол эрчим хүчний хангалт сайжирч, иргэд гэр, байшиндаа боловсон халаагуур тавих боломж бүрдэх юм байна.
Станцыг БНСУ-ын “Хёндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм байна. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
А.ЦЭРЭНДУЛАМ