СОЛОНГОСЧУУД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЭКО СТАНЦ БАРИНА

2017-01-14  

БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлэн болгосон байна. Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тавьжээ.

Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг юм. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад хямд үнээр түгээх юм байна. Улаанбаатар хотын дүүргүүдээс Сонгинохайрхан хамгийн их агаарын бохирдолтой газраар нэрлэгдэх болсон. Эко станц баригдаж ашиглалтад орсон нөхцөлд эрчим хүчний хангалтад санаа зовох зүйлгүй болж, иргэд гэр, байшингаа халаагуураар хангах боломж илүү бүрдэнэ.

Хэрэв энэ дүүрэгт эко станц баригдаж ашиглалтад орвол  эрчим хүчний хангалт сайжирч, иргэд гэр, байшиндаа боловсон халаагуур тавих  боломж бүрдэх юм байна.

Станцыг БНСУ-ын “Хёндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм байна. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Худал:Maзут нь тулшээс илуу унэтэй дээ яасан амархан юм бичдг юм бэ 2017-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?