Нүүр   /  

"МЯЛЗАН" ӨВЧНИЙ УЛМААС ДЭЛХИЙД ХОВОРДСОН ХОРХОЙ БӨХӨНГИЙН ХОРОГДОЛ НЭМЭГДСЭЭР БАЙНА

2017-01-14  

Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь-алтай аймгийн Хөх морьт, Баянуул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн /мялзан/ халдварт өвчний улмаас үхэж хорогдсоор байна. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Ховд, Говь-Алтай  аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр ажлын  хэсэг байгуулагдан тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт ажиллажээ.  

Тухайлбал : Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзориг,  Говь алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга н.Батмагнай, Мал эмнэлгийн газрын их эмч Алимаа нараар ахлуулсан ажлын  хэсэг голомтын бүс нутагт  ажилласан байна.  Ажлын хэсгийнхэн Ховд, Говь алтай аймгийн голомттой сумдаар ажиллах үеэрээ  нийт 727 бөхөн, 3 хар сүүлтийн сэг зэмийг  7 цэгт  зохих журмын дагуу булж устгасан байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр дэлхийд ховордсон энэ амьтны хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд зөвхөн Ховд аймгийн Чандмань, Дарви суманд л гэхэд 2017 оны 01-р сарын 13 ны өдрийн байдлаар 529 бөхөн хорогдсон байна.

 

 

ХОВД АЙМГААС Х.АЛТАНТУЯА МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?