Дэлхийн улс төр, бизнес, банк санхүүг залж удирддаг 3000 лидерийн уулзалт өнөөдөр эхэлж байна.
Дэлхий нийтийн эдийн засаг уналтад орж буйг хэрхэн зогсоох, даяарчлалыг хэрхэн нэвтрүүлэх тухай зэрэг гол гол асуудлыг лидерүүд хэлэлцэнэ. Манай хоёр хөршийн удирдлага Путин, Си Жин Пин нар анхаарлын төвд байх нь тодорхой боллоо. Ялангуяа, дэлхийн "эдийн засгийн галт тэрэг замаасаа гарч" зогссон тул түүнийг буцааж зам дээр нь тавьж, хэвийн үйл ажиллагаанд оруулах үүрэг даалгаврыг Европын холбооны зүгээс Хятадын удирдагч Си Жин Пинд даалгах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн тухай зарим мэдээллийн хэрэгсэл цацлаа. Тиймээс манай хоёр хөрш, тэр дундаа Си Жин Пиний үүрэг нэмэгдэж, илүү итгэл хүлээх болжээ.
О.НАНСАЛМАА